Баярын үеэр 18 чиглэлд 32 автобус үйлчилнэ

6375

Нийслэлийн засаг даргын “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийжээ.

2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд 23:00-00:30 цагийн хооронд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 32 автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үйлчилнэ.

32 чиглэл:

Зогсох байршил Явах чиглэл Ажиллах автобусны тоо
1 А зогсоол Зүүн чиглэлд Сүхбаатарын талбай-Шархад 2
2 Сүхбаатарын талбай-Улиастай 2
3 (Ленин клуб) Сүхбаатарын талбай-Сэлбэ 2
4 Сүхбаатарын-Офицеруудын ордон 2
5 Сүхбаатарын талбай-Жанжин клуб 2
Дүн 9
6 В зогсоол Баруун чиглэлд Сүхбаатарын талбай-Баянхошуу 2
7 Сүхбаатарын талбай-Улаанчулуут 1
8 (Хэлмэгсэдийн хөшөө) Сүхбаатарын талбай-Орбит 2
9 Сүхбаатарын талбай-Толгойт 2
10 Сүхбаатарын талбай-Зүүн салаа 2
11 Сүхбаатарын талбай-5 шар 2
12 Урд чиглэлд Сүхбаатарын талбай-Зайсан 1
13 Сүхбаатарын талбай-Нисэх 2
14 Сүхбаатарын талбай-Яармаг 2
Дүн 16
15 С зогсоол Хойд чиглэлд Сүхбаатарын талбай-Баруунсалаа 2
16 Сүхбаатарын талбай-Хайлааст 2
17 (Хас банк) Сүхбаатарын талбай-Чингэлтэй 2
18 Сүхбаатарын талбай-3,4 дүгээр хороолол 1
Дүн 7
Нийт 32

URL:

Сэтгэгдэл бичих