Хорих ангиудаас ноцтой зөрчил илэрчээ

6374

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд ШШГЕГ-ын харьяа Хорих 401, 407, 409 дугаар анги, орон сууц, барилгын хэсэгт ажиллаж байгаа ялтнуудын харуул хамгаалалт, ял эдлэлтийн байдалд гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтаар ялтнуудыг ажилд гарахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, Хорих 401 дүгээр ангийн Сургалтын төвд дархан, мужааны сургалтад хамруулах нэрээр шүүхээс чанга дэглэмд хорих ял эдлүүлэхээр заасан ялтнуудыг жирийн дэглэмтэй ялтнуудтай хамт ял эдлүүлсэн, ялтнуудыг дархан, мужааны чиглэлээр сургаж дадлагажуулж байгаа гэх боловч сургалтын төлөвлөгөө, ажлын тайлан байхгүй, илүү цагаар ажиллуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн байна. Тиймээс зөрчлийг арилгуулахаар хорих ангиудад прокурорын шаардлага бичиж, шалгалтын дүнгийн талаар Улсын Ерөнхий прокурорын газарт танилцуулага хүргүүлсэн байна.

 

В.Бат


URL:

Сэтгэгдэл бичих