ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ДӨРӨВ ХОНОГ ҮЙЛЧЛЭХГҮЙ

6372

Арванхоёрдугаар сарын 29 буюу маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдөр уламжлал ёсоор бүх нийтээр амарна.

Харин энэ сарын 30 буюу баасан гарагийн ажлыг өдрийг Засгийн газраас 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Учир нь томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор, ийн шилжүүлжээ.

Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр нийт дөрвөн хоног амрах юм.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай тул  эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих