Энэ өдрийн зурхай /2016.12.28/

8d5dc90307d5ec72bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 29. Буд гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага
:  Сэрэхүй
Суудал: 
Гал

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Од эрхэсийн таагүй нөлөөгөөр хайрттайгаа муудалцаж магадгүй. Толгой эргүүлсэн худал хуурмаг амлалт, харийн хүний нөлөөнд автах өдөр. Өсөн нэмэгдэж буй таны амьдралын эрч хүч, овсгоо нь алдаа, үл ойлголцолруу түлхэж болзошгүй. Энэ нь ирээдүйд ихээхэн гайхамшгийг дагуулах хүнд асуудлуудыг үүсгэх эх үндэс болж мэднэ. Харьцаагаа бүрэн таслах эсэх нь танаас хамаарна. Өнөөдөр уурлаж болохгүй, өөрийгөө барь. Нөхцөл байдал танаас дээд зэргийн тэвчээр тайван байдлыг шаардаж байна.

ҮХЭР (4/20-5/20)

Сэтгэлээр унах өдөр. Өөрчлөлт шинэчлэлд бэлэн байхыг сануулж байна. Үүнд шинэ орон сууцанд нүүж орох, үл хөдлөх хөрөнгөө нэмэгдүүлэх зэрэг орно. Биеийн хүчний ажилд анхаарна. Олонтойгоо хамтран амьдарна гэдэг одоо хэцүү мэт санагдаж болох юм. Чимээгүй, нам гүм орчинг өөртөө зориулж бүрдүүлээрэй. Эцэг эхтэйгээ хамт амьдрахад танд тав тухгүй мэт санагдах болно. Тиймээс та өөр тийш нүүж, мэргэжлийн амжилт бүтээлд бүх бие сэтгэлээ зориулан ажилла.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Маш хүнд өдөр болж магадгүй. Таны итгэж найдаж байсан хүн итгэлийг чинь алдах бөгөөд үүний гол шалтгаан нь хувийн сэдэлтэй байна. Хэдийгээр та үүнийг өөрчилж чадахгүй ч түүнд шаналан зовох хэрэггүй. Түншийн тухай буруу ойлголт эсвэл нөхцөл байдлыг зөв тооцоолоогүйгээс санхүүгийн алдагдалд орно. Сэтгэл зүрхний асуудалд гэнэтийн бэрхшээл учирна. Найрсаг харьцаа тогтоох шинэ санаа, үйлдэл дэмжигдэхгүй, биеэ барьж чадаагүйгээс хэрүүл маргаан үүснэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны дур хүсэл дүрэлзэн асах болно. Гэхдээ үүнийгээ хянахгүй бол маргааш өглөө харамсаж магадгүй. Амар амгалан бай. Аюултай хүмүүс болон газраас хол байсан нь дээр. Өлсөх үедээ юу идэх хэрэгтэйг өөрөөсөө асуу. Үүнд санаа зовохын оронд ямар нэгэн зүйл хий. Танд тооцооны хуудсаа төлөх шаардлага гарч ирнэ. Ажилгүй үедээ гадуур гарч хөгжилд.


АРСЛАН (7/23-8/22)   

Үйл явдлаар дүүрэн өдөр. Түгшүүртэй уур амьсгал ноёлсон хэвээр байх бөгөөд тогтворгүй байдал, бодит хэрэглээний зантай хоршино. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол энэ үө маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. Гэхдээ таны хамтрагч чинь одоо л яг цаг нь болсон гэж үзээд сөргөлдөөн үүсгэж болох юм.


ОХИН (8/23-9/22)

Амралттай өдөр. Найз нөхөд болон хайртай хүмүүс тань таны оюуныг урамшуулна. Та зугаа цэнгэл болон хэн нэгний ятгалганд орон, үрсэн мөнгөө дүгнээрэй. Баярт та ямар зорилготой орохоо олж мэдээрэй. Баяр хөөртэй болох зорилготой болон энэ байдлаа удаан хадгалаарай. Мартагдашгүй нийгмийн үйл ажиллагаа энэ өдөр тохион бүх хүмүүсийг баясгана. Олон жилийн өмнөх танилтайгаа уулзах нь бас нэгэн дурсгалтай мөчөө санах шалтгаан болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Урамтай өдөр. Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ, чиг хандлага гарч ирэх болно. Захаар аялах нь дэлгүүр хэсэх дуртай хүмүүсийн гол цэгийг онох болно. Ургамал амжилттай ургуулах чадвартай таны хувьд тэднийг усалж, зэрлэг ургамлыг нь тасдаж, хадаж, хөрсийг нь баяжуулж байгальд сайхан хандах хэрэгтэй учир нь хавар эргээд л таны сэтгэлийг сэргээсэн сайхан ургамал цэцэг дэлгэрнэ. Сурагч, оюутан, багш, зохиолч, редактор хүмүүс энэ амралтын өдрөө тоглож наргихын оронд ажлаа хийхэд зориулбал таны байдал тогтворжих болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сөрөг хандлага давамгайлсан нэлээд хүндхэн өдөр болж өнгөрнө. Үүссэн бэрхшээлүүд хүсэл мөрөөдөл ба үүрэг даалгаврынхаа аль нэгийг сонгохыг шаардана. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх ямар нэг мэдээ авах болохыг од гаригс батлаж байна. Магадгүй танд гэрийнхэнтэйгээ харилцах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болох нь. Үр хүүхдүүдтэйгээ харьцахдаа дуугаа өндөрсгөн уурлахаас зайлсхий. Биеэ барь. Осол гэмтэлд өртөж болзошгүй. Жолооны ард болгоомжтой бай.


НУМ (11/22-12/21)

Та хэр их урам зоригтой байна төдий хэмжээгээр таны ажил бүтэх болно. Массаж хийлгэх, саунд суух, усанд сэлэх зэргээр бие махбодио эрүүлжүүл. Ахмад настны хэлсэн үгийг сонсож, тэднийг хүндэл. Хайртаасаа хол байхыг та хүснэ. Харин өөрийн юу бодож, мэдэрч байгаагаа түүнээс нуухын оронд шуудхан хэл. Түүнийг эргэлзээнд оруулах хэрэггүй. Та хоёрын хувьд хамтдаа байсан цаг хугацааны хэрээр хоёр биенээсээ хол байх нь муудах зүйл байхгүй.


МАТАР (12/22-1/19)

Өөртөө итгэлтэйгээр аливаад хандаж сур. Тэгвэл таны өөрийгөө үнэлэх үнэлэмж тэр хэмжээгээр дээгүүр байх юм. Бусдад муу, хангалттай сайн биш харагдахыг хэн ч хүсэхгүй. Аливаа зүйлээс зайгаа барьж зугтаасан хэвээр байгаа бол нэн даруй өөрчлөгд. Ингээд өөрийгөө үнэлэх үнэлэмж дээрээ анхаарч эхлэх нь зүйтэй. Урлагийн зам бол таны өөрийгөө олох нэгэн гарц болно. Жаахан хүүхдүүд үнэнийг өгүүлдэг. Тиймээс та тэдний хэлж байгаа үгсийг үл ойшоож болохгүй. Сүүлийн үеийн концерт, уран сайхны арга хэмжээг гэр бүлийнхэнтэйгээ хамт очиж үзээрэй.


ХУМХ (1/20-2/18)

Шударга, тэвчээртэй бай. Санхүүгийн асуудал хүчтэй яригдах болно. Хувийн болон гэр бүлийнхээ төсвийг бодож үз. Амралтын үеэр гадаадад аялахаар төлөвлөж байгаа бол сайхан амарч чадна. Цагдаа болон цэргийн албанд элсэхийг хүссэн хүмүүс нааштай хариулт авах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хувирамтгай өдөр. Та өнөөдөр аливаад их анзааргагүй байх бөгөөд нэлээд эргэлзээтэй өдөр болох магадлалтай. Гэхдээ таны эрч хүч маш өндөр байна. Хэрвээ та ажилд орох өргөдөл өгсөн бол эсвэл ашигтай гэрээ хэлцэл байгуулж, цалин мөнгөө нэмэгдэхийг хүлээж байгаа бол тун удахгүй сайн мэдээ сонсох болно. Таны өмнө нь хийсэн хөрөнгө оруулалт болон аз туршсан санхүүгийн үйл ажиллагаа танд маш их ашиг авчрах хэдий ч дахин эрсдэлтэй алхам хийх хэрэггүйг сануулж байна. Ямар нэг зүйлд хэтрүүлэгтэй хандахаас сэргийл. Мөн таагүй хандлагатай хүмүүсээс хол бай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих