С.Зоригийн хэргийн шүүх хурал хэн нэгний найруулсан жүжиг байв уу
18 жилийн турш хүлээлт үүсгэсэн С.Зориг агсны хэрэг тавхан өдрийн дотор маш богино хугацаанд дэнслэгдэв бололтой.
Улс төрийн маш нарийн зохион байгуулалттай хэмээгдэж байсан дээрх хэрэг ахуйн хүрээний болон шийдвэрлэгдэж, хэрэгтнүүдийг ялын дээд хэмжээгээр яллав.
Үнэндээ эдгээр хүмүүс эл хэргийг үйлдсэн бол өнөөдрийг хүртэл бүтэн 18 жил цагдаа хүчний байгууллага илрүүлж дөнгөөгүй нь хачирхалтай.
Манай хууль хүчний байгууллага ийм муу ажилладаг юм уу эсвэл хэн нэгний найруулгаар хэргийг шүүж, хаах сонирхол байна уу гэх асуулт анхаарал татаж байна.
Өнгөрсөн жилүүдэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор лавтай 17 хүн учир битүүлгээр өөд болсон гэдгийг тагнуулын эх сурвалж өгүүлж байгаа юм. Эдгээр үхлүүд бүгдээрээ эцэслэн шийдэгдээгүй гэдэг.
Нэг жишээ татахад манай тагнуулынхан Францаас Д.Энхбат агсныг хулгайлан авчирж шоронд хорьж байсан. Д.Энхбат гуай шоронд хоригдож байх хугацаандаа биеийн байдал нь эрс муудаж, суллагдсаныхаа дараа нэг их удалгүй нас барсан байдаг.
Тэгэхээр энэ хэрэгтэй холбойтойгоор олон хүний эрдэнэт амь нас сүйдсэн гэдгийг мартаж болохгүй. Үнэхээр Эрдэнэтийн гурван иргэн хэргийг үйлсэн бол өнгөрсөн хугацаанд тэдний өмнөөс өчнөөн хүн хэлмэгдсэн болж таарч байна. Гэхдээ… гэхдээ дээр дурдсанчлан хэн нэгний захиалгаар хэргиийг хааж, энгийн гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэх вий, Д.Энхбат агсны гашуун түүх давтагдах вий гэх хардлага эрхгүй төрж байна.
Мөн хэргийн цорын ганц гэрч Б.Булган хаачив. Дүү С.Оюун, Б.Булган нар яагаад шүүх хуралд оролцсонгүй вэ. Энэ хүмүүс одоо олон нийтэд өөрийн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Нүүрэлдэх ёстой.
Энэ хэргийн шийдвэрийг харахад муухан тавилттай хэн нэгний найруулсан жүжиг шиг. Гэртээ сууж байгаа хэн нэгнийг “чи хүний амь хөнөөсөн, 25 жилийн ял оноолоо” гээд баривчлаад явахад ойрхон тийм л нийгэмд бид амьдарч байх шиг.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ерөхийлөгч маань. яагаад хэлгүй болчих воо