Тайваны тэтгэлгээр суралцсан төгсөгчид тоног төхөөрөмжөө гардаж авлаа
Тайваны Засгийн Газрын тэтгэлгээр сургалтанд хамрагдаж буй нийт суралцагчид 3-6 сарын сургалтанд хамрагдахаас гадна төгсөхдөө Улсын Ур чадварын шалгалтанд хамрагдаж Монгол улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Мэргэжлийн зэрэгтэй төгсөж байна. Мөн сонирхуулахад Тайваны Засгийн Газрын санхүүжилтаар ажлын байранд нэн шаардлагатай 300 долларын үнэ бүхий тоног төхөөрөмжөөр 100 хувь хангадгаараа онцлог ажээ. Ингэснээрээ төгсөгчид шууд ажлын байртай болж нийгмийн болоод ар гэрийн хувьд амьдралын баталгаагаар хангагдаж байна гэж үзэж болно.
Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр иргэдийнхээ нийгмийн баталгаа болоод амьдрал ахуйг дээшлүүлэх санаачлага гаргаж тойргынхоо 8 иргэнийг хамруулсан нь амжилттай төгсөж үнэмлэх, тоног төхөөрөмжөө гардан авсан юм.
“Футур” сургалтын төв нь 2016 онд Үсчин, Гоо засалч , Оёдолчин, Гар урлал-40 иргэн, /зүймэл хатгамал даавуун урлал/ мэргэжпийн чиглэлээр нэг мэргэжлийн групп-15 иргэнтэйгээр 55 иргэнийг 3 сарын сургалтанд хамруулж хувиараа хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжоор 100 хувь ханган ажилласан байна.
Тодруулбал уг сургалтанд Дорнод аймаг, Баянхонгор аймаг, Сүхбаатар аймаг, Төв аймаг, Хөвсгөл аймаг, Орхон аймаг, Дархан уул аймгаас болон Улаанбаатар хотоос ирж суралцсан аж.
Энэ үеэр уригдаж ирсэн тайваний засгийн газрын бие төлөөлөгч болон тус сургалтыг төгсөж байгаа иргэдийн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
|
Тайваний засгийн газрын Монгол дахь бие төлөөлөгч Хуан Гуарунтай ярилцлаа.
-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач.
-Тайваний засгийн газраас томилогдож ирсэн төлөөлөгч Хуан Гуарун байна. Тайвань Монголын хооронд хэдийгээр дипломат харилцаа байгуулагдаагүй ч гэсэн хоёр талдаа тайвань болон Монголын төлөөлөгчийн газрыг байгуулснаараа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тэр дундаа эрүүл мэнд, боловсрол соёл, хүмүүнлэгийн ажлууд дээр бидний хамтын ажил идэвхитэй хөгжиж байна. Тэр дундаа өнөөдрийн энэ арга хэмжээ бол мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтарч ажиллаж байгаагаараа онцлог юм.
-”Футур” сургалтын төвтэй хэдийнээс хамтран ажиллаж байгаа вэ.
-Энэ төсөл арга хэмжээний хувьд Монголын хөдөлмөрийн яамтай эртнээс хэрэгжүүлж эхэлсэн ажил байгаа. Хэсэг хугацаанд тасалдуулсан. Харин энэ жилээс буцаан сэргээж энэхүү ажлыг эхлүүлж байгаа. Мөн Монголд хэрэгцээтэй байгаа төдийгүй, нийгмийн буурай амьдралтай иргэдэд чиглэсэн сургалт явуулж байна. Энэ сургалтад хамрагдсанаараа мэргэжлийн шалгалтаа амжилттай төгсөгчдөд Хөдөлмөрийн яамаар дамжуулан ажлын байраар хангаж өгөх, хамгийн том давуу тал нь энэ сургалтад хамрагдснаараа өөрсдийн сурч мэргэжшсэн мэргэжлийнхээ хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг аваад төгсдөгөөрөө онцлог. Энэ нь төгсөгчдийн цаашдын амьдралд тодорхой хэмжээний тусламж дэмжлэг болдог гэдгээрээ ач холбогдолтой. Мөн тухайн хэрэгцээтэй иргэдийг бид урьж оролцуулах нь бидний зорилго байгаа юм.
-Энэ сургалтыг төгсөж гарсан иргэдийн хэдэн хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг бол. Энэ тал дээр хяналт тавьдаг уу?
-Одоогоор энэ сургалтадп нийт 500 гаруй монголчууд суралцсан. Сургалтын дараа ажил олдох боломж нь маш өндөр. Гагцхүү тухайн төгсөгчдийн ар гэрийн боломжгүй байдлаас болоод ажиллахгүй байгааг эс тооцохын бол өөрсдөө ч гэсэн тэр ажлын байрыг бий болгоод ажиллах бүрэн боломжтой.
-Ярилцсанд байрлалаа.
“Футур” сургалтын төвийг амжилттай төгсөгссөн Дорнод аймгийн суралцагчид
-Энэ сургалтанд анх хэзээ бүртгүүлсэн бэ?, Энд сургалтын төв бусад сургалтын төвөөс ялгаатай давуу тал нь юу байв.
-Өнгөрсөн 9 сарын 26-аас эхлэн суралцаж эхэлсэн. Энэ сургалтаар маш ихийг сурч мэдсэн. Хүний гоо сайханг харах өнцөг хийгээд нүүр будалт, үс засалт гэдэг нь ямар их чухал ач холбогдолтой гэдгийг анхан шатнаас нь суралцсандаа баяртай байна. Давуу тал нь тоног төхөөрөмжтэй болж төгсөж байгаа нь. бусад сургалтын төвөөс давуу болгож байгаа юм.
“Энэ сургалтанд урьж иргэдийнхээ мэргэжил боловсролд анхаарч, нийгмийн болоод цаашдын амьдралын баталгааг хангахад сэтгэл гарган ажилласан “Футур” сургалтын төвийн багш нартаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр гишүүндээ баярлалаа.” хэмээн энд суралцан төгссөн иргэд талархалаа илэрхийлж байсан юм.
URL: