МОНГОЛ АЙМШИГ БУЮУ ГАДААДЫНХАН БИДНИЙ ТУХАЙ
Испани улсын иргэн Микель Аристреги Прьето гэгч гэрэл зурагчин манай улсын нийслэл Улаанбаатар хотод ирж, «-40/96°» төслийн хүрээнд архаг архичдын аж амьдралтай танилцаж баахан зураг аваад буцсан юм байх. Учир нь Монгол улс архичдынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа тул дэлхийн олон нийтийн анхаарлыг энэ асуудал руу хандуулж өгөхийг хүсэж л дээ!
Хөгжлийн бэрхшээлтэй залуу эмэгтэй Тамирбулган хойд эцэг Аюуржавтайгаа амьдардаг. Хоёул архаг архичид, мөн хоорондоо бэлгийн харьцаатай. Гэхдээ тэр хоёр ямар ч байсан бие биедээ дэм болж циркийн хажууханд хаягдсан контейнер дотор амь зуудаг ажээ.
Эрдэнэт хотоос ирсэн 30 настай Отгонцэцэг, 33 настай найз эмэгтэй Төгөлдөрийн хамт гудамжинд амьдардаг. Төгөлдөр 6 сартай жирэмсэн боловч уусан хэвээр л байгаа гэнэ.
Орон гэргүй архаг архичид дулааны шугам дээр бүлээцэхээр сууж байгаа нь
Цагдаа нар согтуу эмэгтэйг Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд авчирчээ. Энэ нь Монголд цор ганц байдаг эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх юм байна.
35 настай Оюундэлэг бага хүү 14 настай Түмэн-Өлзийн хамт «Бетель» нэрт шашны байгууллагын асрах газар ирээд 8 сар болж байна. Энд архаг архичид голдуу 34 хүн бий.
Хоолны эрэлд
24 настай Ууган биен дээрх шивээс болон сорвио гайхуулж байна. Тэр багадаа эр зоригтой болохын тулд өөрийгөө хутгаар сийчсэн гэнэ.
Батболд архинаас гарах хүсэлтэй байгаа тул Улаанбаатар хотын Наркологийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөнгөнтуяа нөхөр Сумьягийн хамтаар траншейд унтаж байна. Тэд нэг охинтой, тэр нь Мөнгөнтуяагийн эгч дээр байдаг аж.
Халуун ус дамжуулах хоолой заримдаа 80 °C хүртэл халдаг тул хүмүүс согтуу үедээ түлэгдэх нь их байдаг гэнэ. Ариун цэвэр, эмчилгээ муугаас шарх идээлж хүндрэх нь элбэг байдаг.
Бямбадорж эхнэр Одонгийн хамт хотын төвд байх траншейд амьдардаг.
Соёл дулаацахын тулд траншейд орж байна.
URL: