Хуурамч цvнх зарсан “ТАЛСТ” дэлгvvрийг Эрvvгийн цагдаагийнхан шалгаж байгаа
ШЄХТГ-ын Тєрийн захиргаа удирдлагын газрын дарга З.Энхболд¬той ярилцлаа.
-Бизнесийн салбарт vе vе монополь байдал давамгайлах шинж ажиг¬лагд¬даг. Танай байгуулла¬гын зvгээс шударга єрсєл¬дєєнийг бий болгох ямар ажил хийж байна вэ?
-Энэ талаар манай агентлаг хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу давамгай байдал тогтоосон аж ахуйн нэгж, тэдгээрийн vнэ, чанар¬тай холбоотой асуудлаар тогтмол судалгаа хийж байна. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш аж ахуйн нэгжvvд олноор байгуулагдсан. Тэдэнд хяналт тавьж, єрсєлдєєнийг зєв зохистой байлгана гэдэг хэцvv ажил. Зах зээлийн дагуу барааных нь vнэ єсєєд явж байгаа аж ахуйн нэгжvvдийн хувьд байх л асуудал. Гэтэл иргэд цагаан будаа, элсэн чихрийн vнэ єндєр байна. Зохицуулж єг гэж шаарддаг. Энэ нь зах зээлийн зарчмаас л халина гэсэн vг шvv дээ. Тэгэхээр юунаас шалтгаалж vнэ нь нэмэгдээд байгааг олох, тvvний дараа тэр нєхцєл байдлыг нь арилгахын тєлєє манай агентлаг холбогдох байгууллагуудтай нь хамтарч ажилладаг юм.
-Иргэдээс ихэвчлэн ямар гомдол ирж байх юм?
-Энэ жил манай газарт иргэдээс 366 єргєдєл, гомдол ирсэн. Салбараар нь аваад vзэх юм бол чанаргvй бараа бvтээгдэхvvн аваад хохирсон гомдол давамгайлж байна. Ирсэн гомдлын дагуу бид улсын байцаагчаа явуулан газар дээр нь тухайн зєрчилтэй бараа бvтээгдэхvv¬нийг нь хураан авч торгууль ногдуулах, устгах зэрэг арга хэмжээг авдаг. Vvний дараа чанаргvй бараа бvтээгдэхvv¬ний нэр тєрлийг нь олон нийтэд зарлаж байна. Ингэснээр хэрэглэгч мэдээлэлтэй болж хохирогч болохгvй шvv дээ. Ер нь, цаашдаа манайх нэг удаа арга хэмжээ аваад єнгєрєх бус тогтмол хэрэглэгчийн єдєрлєгийг зохион байгуулъя гэж тєлєвлєж байгаа. Мєн хуульдаа аж ахуйн нэгж, байгууллагууд бараа бvтээг¬дэхvvнийхээ шинж чанар, хадгалах хугацааны талаар тогтмол мэдээлж байх vvрэгтэй. Гэвч vvнийг хэрэг¬жvvлэхгvй байна. Энэ байд¬лыг бид арилгана.
-Танай газрыг гомдол шийдэж єгєх гэж их удаадаг гэх юм. Учир нь юунд байдаг юм бол оо?
-Манай газар дєрвєн хуулийн хvрээнд vйл ажиллагаа явуулдаг. Vvнд, Єрсєлдєєний, хэрэг¬лэг-чийн эрх ашгийг хамгаалах тухай, зар сурталчилгааны, тендерийн тухай хууль бий. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах нь манай байгууллагын vvрэг. Аж ахуйн нэгжvvд єрсєлдєєний явцад бие биенийгээ шахаж гар¬гахыг зорьдог эсвэл тухайн зах зээлд vгсэн хуйвалдаж vнээ нэмж хэрэглэгчийн эрх ашгийг хохироодог, давамгай байдлаа ашиглаж зах зээлд ноёлохыг хvсдэг гэх мэтийг єрсєлдєєний тухай хуулиар зохицуулдаг. Мєн улсын байцаагчид маань єрсєлдєє¬нєєс гадна хэрэглэгчийн эрх ашгийг давхар хамгаалан ажилладаг.
-Шинэ хууль батлагдаж мєрдєгдєєд багагvй хуга¬цааг vдэж байна. Єнєєд¬рийн байдлаар хамгийн сvvлд зєрчил гаргасан ямар аж ахуйн нэгжийг хэдэн тєгрєгєєр торгов?
-Одоогоор шvvхийн шатандаа явж байгаа маргаан их бий. Тухайлбал, неф¬тийн компаниуд зун шатахуу¬ны хомсдол vvсэхэд карт нэвтрvvлсэн. Мєн банкуудын vйлчилгээ хэрэглэгчээ хохироосон зєрчил гарч 100 гаруй сая тєгрєгийн торгууль ногдуулаад явж байна. Бид нэгэнт тухайн аж ахуйн нэгжийг хэрэглэгчийн эрх ашгийг зєрчсєн гэж тогтоосон бол хариуцлагаа хvлээх учиртай.
-Хууль бус сурталчил¬гааг танай агентлаг хянаж байхаар болсон. Гэсэн ч гадуур харагдаж л байх юм?
-Хууль бус сурталчилгаа архи тамхин дээр л байгаа. Vvнтэй холбоотой долоон томоохон аж ахуйн нэгжид 180 гаруй сая тєгрєгийн торгууль ногдуул¬сан. Хууль бус сурталчилгаа манай агентлагт хамаарах болсноор одоо гадуур архины нэг ч самбар байхгvй болсон шvv. Мєн архины хаяг, шошго наасан тvгээлтийн машин, дээр нь янз бvрийн урлагийн тоглолтуудын vеэр суртал¬чил¬даг архины рекламууд ч байхгvй болсон. Энэ бол манай ажлын vр дvн гэж хэлж болно.
-Танай газарт иргэн хvн гомдол гаргасан тохиолдолд очиж шалгадаг уу?
-Хийх ажлуудаа жилээр нь тєлєвлєчихсєн байдаг юм. Мєн тєлєвлєгєєнєєс гадна иргэ¬дийн єргєдєл гомдлыг нээлттэй хаалганы єдєр ч юм уу хэрэглэгчийн єдрєєрєє авдаг. Дээр нь иргэдийн гомдлыг 1284 утсаар хvлээж авч гомдлыг нь барагдуулдаг.
-Сvvлийн vед манайд олон ч брэндийн бараа орж ирсэн єндєр vнээр зарагдах болсон. Гэтэл єндєр vнээр авсан бараа нь удахгvй хуурамч, дуураймал гэдэг нь батлагдаж иргэд ихээр хохирох болсон. VVнийг хэрхэн шалгадаг юм бэ?
-Маш их мєнгєний асуу¬дал шvv дээ. Энэ тєрлийн єргєдєл гомдлыг vнийн дvнгээсээ хамаараад Эрvv¬гийн цагдаагийн газар шилжvvлж байгаа. Иргэн та єндєр vнээр брэндийн гутал худалдан авлаа гэж бодъё. Гэтэл нєгєє гутал нь долоо ч хонолгvй єсгий нь салж унадаг. Энэ тохиолдолд хэрэглэгчид манайд хандах эрх нь нээлттэй. Vvн дээр бид vнэхээр чанартай юу, vгvй юv гэдгийг нь шалгадаг. Vvнийг ч манай иргэд мэддэг болоод хандаж эхэлсэн. Тухайлбал, “Талст” дэлгvvр хуурамч цvнхийг брэндийн бvтээгдэ¬хvvн хэмээн зарж байсан. Оюуны ємчийн газартай хамтарч шалгаад одоо Эрvvгийн цагдаагийн газарт шилжvvлээд байна.
ardchilal
URL: