Амгалан орчим усанд автжээ

БЗД-ийн 10-р хороо Амгалан орчмын айл өрхүүд бүхэлдээ усанд автаж, гэр орондоо орох гудамж талбайгаар явахад  хүндрэлтэй болжээ. Амгалан орчмын энэ хэсэгт 2 урсгалтай гол урсдаг байсан бөгөөд “Амгалан” дулааны станцийн барилгын ажлаас гарсан шороог тус горхины нэг урсгалыг хааснаас усанд автаж эхэлсэн байна.

БЗД-ийн 10-р хорооны 1Б хэсгийн усанд автсан айл өрхүүд  одоог хүртэл гэр орондоо амьдарч чадахгүй байгаа бөгөөд, 2 хоногийн турш  хөлдүүс болсон устайгаа ноцолдож байгаа гэж хэлж байгаа юм. ОБЕГ-аас 2 хоногийн өмнө ирж усыг нь шавхана гэж байсан ч, одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Иргэдийн хэлж байгаагаар тус хэсэгт 30-50 см гүн ус хөлдсөн бөгөөд  автомашин хүртэл гудамж гаталж чадахгүй сууж байна.  Усанд автсан айл өрхүүд одоогоор хамаатан, ах дүүсийндээ хоног төөрүүлж байгаа. Тэд ОБЕГ-т удаа дараа шаардлага тавьсан ч, дүүргийн ОБГ хариуцах ёстой гэдэг хариу хэлдэг гэжээ.Харин дүүргийн ОБГ нь төсөв байхгүй,  дүүргийн удирдлагуудаас төсөв шилжүүлж байж ажлаа эхэлнэ гэдэг хариу өгөөд салдаг байна.

Н.Гэрэл

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих