Орос, Хятад улсуудыг холбосон гүүр Амар мөрөн дээр баригдаж эхэллээ
28 жил үргэлжилсэн хэлэлцээрийн дараа Оросын алс дорнодын Благовешенск хотыг Хятадын зүүн хойд бүсийн Хэйхэ хоттой холбосон гүүрийг Амар мөрөн дээр байгуулах ажил эхэлжээ.
Гүүрийн ажил өнгөрсөн Бямба гарагт албан ёсоор эхэлсэн байна. Туслах дэд бүтцийн хамт нийтдээ 19.9 км үргэлжлэх энэхүү гүүрийг байгуулах зардал $355 сая болж байгааг албаныхан мэдээллээ.
Гүүрийн байгууламжийн 6.5 км хэсэг нь Хятадын талд, 13.5 км хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт багтаж байгаа ажээ. Яг Ангар мөрөн дээрх хэсэг нь 1,300 метр урт, 14.5 метр өргөнтэй байх гэнэ.
Гурван жил үргэлжлэх бүтээн байгуулалт 2019 оны сүүлээр дууссанаар Орос-Хятадыг холбосон эдийн засгийн томоохон дэд бүтэц бий болох юм.
Одоогийн хоёр орныг холбодог замыг 3,500 км-ээр богиносгосноор 2020 онд ачаа тээвэрлэлт 10 дахин нэмэгдэж, 300 мянгаас 3 сая тоннд хүрэх гэнэ.
Эхний ээлжинд автозамын гүүртэй болох бол дараа нь төмөр замаар холбох тухай яригдаж байна.
Эх сурвалж: Russia Today, CCTV
URL: