Гишүүн С.Жавхланг үнэн үг хэлснийнх нь төлөө “дооглов”
УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлсэн үгэнд Монгол дээлээ өмсөх тухай чуулган дээр хэлэхэд түүнийг эгдүүцсэн өнгө аясыг ихээр цухалзуулав. С.Жавхлан гишүүний гаргасан санаачага Монгол дээл урладаг оёдол үйл эрхэлдэг хүмүүст ихээхэн таалагдпаж байгаа нь лавтай. Албаны хослолыг гишүүд хэдэн төгрөгөөр авдаг бол. Хэд хэдэн дээлний мөнгөөр л авдаг байх хэмээн иргэд таамаглаж байгаа.
УИХ-ын гишүүд болон албаны дарга нар дулаан машинд сууж, албан тасалгаа нь дулаан, өргөө гэр нь халуун байгаа. Тэд заавал үнэтэй хослол өмсөж байхаар дээлээ өмссөн ч нэг их буруудаад байгаа зүйл байхгүй л байх.
Энэ үгийг хэлснээрээ буруудаагүй юм бол утга нь буруу байсангүй. Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа нар харин утгийг нь ойлгосонгүй юу “жуумалзан” суух аж. Хэзээ ч дээл өмсөхгүй мэт бардам харагдав. Эдгээр эрхэмүүдийн мэдлэг боловсролын төвшин С.Жавхлан гишүүнийхээс өндөр болохоор түүхэндээ өмсөж, эдэлж, хэрэглэж ирсэн үндэсний хувцасаа дооглонгуй, голонгуй байгаа нь харагдав уу.
Мөн баяр тэмдэглэх эрхгүй /гавъяагүй/ мэт ярьсан С.Жавчлан гишүүний үг баяраа хүлээн ядаж байгаа зарим гишүүдэд таалагдсангүй бололтой. Ард түмэнд таалагдах гэж ихээхэн хичээж байна гэх С.Жавхланг шүүмжлэх нь ч бий. Гэтэл энэ байдлаас нь харахад үг үзэл бодолдоо үнэнч, эх орныхоо төлөө гэсэн үзэл бодлоор үг хэлдэг танхим биш бололтой. Харин энэхүү хэлж байгаа үг, үзэл бодол нь УИХ-ын “танхимд” таалагдахгүй ч Монголын ард түмэнд бол таалагдав.
Жинхэнэ ард түмний сонголтоор гарч ирсэн гишүүндээ харин ч иргэд сэтгэл дүүрэн хандав.
Үндэстэн агентлаг
URL: