Өвчтэй эхнэрээ хөнөөсөн хэрэгтэн 17 жилийн ял эдэлнэ
Өвчтэй эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөсөн этгээдэд ял оноолоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Говь-Алтай аймагт иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Н-г өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, амь насыг нь хохироожээ.
Уг хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хянан хэлэлцжээ. Шүүхээс Э-д 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
URL: