Энэ өдрийн зурхай /2016.12.26/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 27. Сумъяа гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй хар морь өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Эрч хүч мэдэрсэн өдөр. Соронзон хүчтэй Сар таны талд байгаа тул өнөөдөр өөрийн эсрэг зогсож байгаа бүх хүнийг ялан дийлэх болно. Чухал төлөвлөлтийн ажилдаа ахиц гарах тул үйлдэлдээ итгэлтэй бай. Маш их нууцлагдмал нэгэн хүн таны ертөнцөд гэнэт орж ирнэ. Та өмнө нь мэддэг байсан мэт сонин сэтгэгдэл төрөх ч үнэн хэрэг дээрээ анзаарахгүй байсан байх. Өөрийнхөө зөн совинд итгэ, баяр хөөрийг эргэлзээгээр битгий бүүдийлгээрэй. Та өрсөлдөгч нараа хол хаяж бүтээлч шинэ санаагаараа бат бөх суурийг тавих болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та бүх хүнд хэрэгтэй болох ба тэр бүхний учрыг олох хэмжээнд байхгүй байгаа тул эхлээд нөхцөл байдлын урьтал байдлыг үнэлж дүгнэхийг хичээ. Нөхцөл байдлыг буруугаар үнэлэх, бодлогогүй хуумгай амлалт, аль эсвэл ачаалагдсан их ажлаас болж түвэгтэй байдал үүсэх бололтой. Ялангуяа эрэгтэйчүүдэд таагүй өдөр. Амьдралын эрч хүч маш доогуур төвшинд байна. Өглөөнөөс л зөрчил, үл ойлголцол үүснэ. Дотны хүмүүстэй холбоотой эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд бүтэлгүйтэл авчрах таагүй мэдээ авч болзошгүй. Тооцоолоогүй зарлага, санхүүгийн алдагдал гарах бололтой.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Нянгийн эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Хайр дурлалын асуудал зөвлөгөөний ачаар хялбар шийдэгдэх бөгөөд хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно. Хэтэрхий их зүйл хийхээр төлөвлөх хэрэггүй. Хэрэв бие чинь муу байгаа бол өөртөө анхаарал тавь. Тэжээллэг хоол идэж амар. Ах эгчийнхээ төлөө санаа зовж байгаа бол тайвшир. Удахгүй тэднээс мэдээ ирэх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Боломж, бололцоонууд ирнэ. Энэ ордонд төрсөн таны хувьд танд өөрчлөгдөж хувьсашгүй шинж чанар байдаг. Тиймээс та шаардлагатай хувьсал өөрчлөлтийг хүлээн авна гэдэгтээ бэлдэх хэрэггүй. Бүх сонголтуудыг хар, таны хүсэл зорилгод нийцэж байгаа юм шиг жүжиглэ. Сайн сайхныхаа төлөө хэдэн хоолыг хасах нь найдвартай арга зам юм. Хэрэв таны caгс халгин цалгиж байвал бусадтай ажиллахаар томилогдох болно.
ОХИН (8/23-9/22)
Холимог өдөр. Нэг газар ажилладаг хосууд шинэ асуудалтай тулгарч болзошгүй. Та 2 харилцаа холбоогоо нуусаар байгаад даргынхаа дургүйцлийг хүргэнэ. Даргадаа хүндэтгэлтэй үнэнч долигоносон биш ханддагаа хэлэх хэрэгтэй. Ажлын бус асуудлаар хэн нэгэнтэй холбоо тогтооно. Худалдан авах, зарах, экспортлох хэлэлцээр хийх нь амархан бүтнэ. Та барьцаа өгөн зээл авах асуудал тань бүтэмжтэй байна. Од гарагс маргааш их завгүй өдөр байх болно гэсэн тул өнөөдөр эртлэн унтаж амар.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Шинжлэх ухаан, технологи, одон орон судлал гэх мэт нууцлаг зүйлс сонирхлыг тань татах болно. Ажлаа эхлэхээсээ өмнө хамтрагчтайгаа хамтран төлөвлөгөөгөө хянан засварла. Дагалдагч байхаас одооноос зогсоож, өөрийн гэсэн шийдвэрийг гарга. Та өөрийн төсөөлж байсан тэрхүү оргилд хүрч чадна. Харин та чимээгүй орчныг хүсч байгаа бол орон нутгийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд очих хэрэггүй. Олны дунд байх нь танд зугаатай санагдахгүй. Танд итгэж найдсан ахан дүүсээ сэтгэлээр унагах зүйлс бүү хийгээрэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Албан тушаал ахих талаар бодоход тийм ч сайн өдөр биш. Хойшлуулсан ажил, шийдвэрлэгдээгүй асуудлууд таныг хүлээж байна. Үүнийг шийдэхийн тулд багагүй цаг хугацаа, санхүүгийн зардал шаардагдана. Хосуудын харьцаа тааламжгүй. Хамгийн тогтвортой хосууд ч муудалцаж болзошгүй. Өнөөдөр ямар ч хэрүүл маргаанд бүү оролц. Анхаарлаа бүү сулруул. Туслах чанарын асуудалд бүү сатаар. Өнөөдөр гаргасан алдааг засахад маш хэцүү байх болно. Таны дотор эрхтэн сайнгүй байгаа бол өөх тостой хоолоо багасгах хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Ажилд орох өргөдөлдөө өөрийн мэдлэг чадвар болон худалдаа наймаатай холбоотой ажлын туршлагын талаар илүү их нэмж бичвэл ажилд орох магадлал өсөх болно. Танд тун удахгүй тушаал дэвших боломж гарна. Өөртөө итгэлтэй байвал бүх зүйл сайхан болно. Өнөөдөр бүх асуудлыг жижиг жижгээр нь нарийвчлан үзэж, шийдвэр гаргахыг хичээгээрэй.
МАТАР (12/22-1/19)
Туйлбаргүй өдөр. Та өнөөдөр бодол санаа, мэдрэмж, сэтгэлийн хөөрөлдөө автжээ. Шинэ санаа, санаачилга эерэг үр дүнг харуулах болно. Харин та хэт түрэмгий, ойворгон зан гаргахаас зайлсхийж, буруу ойлголт хэн нэгэнд төрүүлэхгүй байхыг хичээ. Аливааг хэт өндрөөс харах нь таны амьдралын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлнө. Сэтгэлийн хөдөлгөөндөө хэт их автах бололтой. Та урам зориг, эрч хүчийг олж авахаас гадна амьдралынхаа хэтийн төлөвт сэтгэл өөдрөг байх болно. Өнөөдрийн үйл явдлын зарлага таны сэтгэл санаан дээр түшиглэнэ. Хайр сэтгэлээ зүрх сэтгэлдээ нандигнаж яваарай!
ХУМХ (1/20-2/18)
Та бүхэн ширүүхэн маргаантай учирч, саад тотгорыг даван туулж чадна. Өөрийн үйл хөдлөл болон хэлж буй зүйлээ хяна. Санамсаргүй хэлсэн үг бусдыг гомдоож болно. Шийдвэр гаргах, сонголт хийхдээ анхааралтай ханд. Чадахаасаа илүү ихийг амлаж, үүнийгээ биелүүлж чадахгүй бол таны нэр хүндэд таагүй зүйл болно. Хамт ажиллагчтайгаа асуудал үүсгэж магадгүй. Харилцан ойлголцолд хүрэх хэрэгтэй.
ЗАГАС (2/19-3/20)
Хурцадмал өдөр. Өнөөдөр сайхан өдөр болно гэж найдах хэрэггүй. Та хамт ажиллаж буй хүнийхээ хайхрамжгүй хичээл зүтгэлгүй байдлаас болж нэлээд их бухимдах болно. Хэрвээ хамтрагч тань ажлаа хийхээсээ илүү хүмүүстэй ярьж, цагаа дэмий үрээд байвал бага зэрэг шүүмжлэл хэлэхэд гэмгүй. Гэхдээ та ямар нэг таагүй байдал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол толгойдоо орж ирсэн зүйлийг хэлж, хурцаар шүүмжилж хамтрагчаа гомдоож, сэтгэлд нь юм хийхээс болгоомжил. Хэрвээ ойр дотны хайртай хүнээ ойлгоход бэрх байгаа бол нэг их асуудал үүсгэлгүй тэдэнд чөлөөтэй байх боломж олго.
URL: