Хятадад цаазын ял хүлээж байсан дөрвөн хүнийг цагаатгалаа

5fdea9ebf3904d9cbigХүчирхийлэл, аллагын хэргийн төлөө 13 жилийн өмнө хуулийн дээд хэмжээ цаазаар авах ялаар шийтгүүлсэн дөрвөн хүнийг Хятадын шүүх хянаж үзээд энэ хэргийг үйлдээгүй юм байна хэмээн цагаатгэлээ гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Агентлагийн мэдээгээр бол Хуан Чжицян, Фан Чуньпин, Чэн Фагэнь, Чэн Лихэ гэдэг дөрвөн хүнийг 2003 оны долдугаар сард Зиндэжэнь хотын шүүхээс 2000 оны тавдугаар сард Лэпини хотод дээрэм хийж эмэгтэйг хүчирхийлэн алсан хэмээн цаазаар авах ялаар шийтгэсэн юм байна.

Сэжигтнүүд давж заалдсан ч 2004 оны арваннэгдүгээр сард шүүх ялыг нь хэвээр үлдээжээ. Харин 2006 онл хэргийг дахин хянаж үзээд ялыг нь гүйцэтгэхийг хоёр жилээр хойшлуулж. Гэхдээ яллагдагчид давж заалдсан хэвээр байснаас сая Зянси мужийн ардын дээд шүүх хэргийг нягталж үзээд нотлох баримт хангалтгүй гэж үзээд тэднийг буруугүй гэж үзсэн байна.

Үүнээс гадна шүүхийн төлөөлөгч Ся Кэцинь энэ дөрвөн хүнээс уучлал гуйгаад, төрөөс нөхөн төлбөр нэхэх эрхтэй гэжээ.

Үүний өмнө хятадын Не Шубинийн гэр бүлийнхэн 21 жилйин өмнө болсон аллагад буруугүй нь тогтоогдсон учраас төрөөс 14 сая юанийн нөхөн төлбөр шаардаж байсан юм. Түүнийг 1995 онд хүчирхийлэл, аллагын гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж 21 жил шоронд хорьсоны дараа буруугүй нь тогтоогдсон юм.

Хятадад олон жилийн дараа сэжигтнийг тухайн гэмт хэрэгт буруугүй болохыг тогтоож байгаа нь нэг биш удаа тохиолдож байгаа юм.
Өвөр Монголд Жао Жихун гэгч залууг аль 1996 онд цуврал аллага үйлдсэн хэмээн 2015 оны хоёрдугаар сард цаазаар авсныг нягтлаад гэм буруугүй гэж үзсэн юм. Төр гэр бүлийнхнээс нь уучлал гуйж 330 мянган долларын нөхөн төлбөр өгсөн юм.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих