Мах импексийнхэн зайдсаа ялаагаар хачирладаг

Багануурт бааранд ороод, Хонгорт хоолонд орвол амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй манайд хөгцтэй талх аваад, ялаатай зайдсаар амтлаад идэх боломжтой боллоо.

Everyday сүлжээ дэлгүүрийн хөгцтэй талхны дуулиан намдаагүй байхад Мах импексийн Улаанбаатар зайдсан дундаас азгүй ялаа арзайтал гараад ирлээ. Сэжиг хүрмээр энэ байдал үндэсний томоохон үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнээс гарсан гээд бодохоор гол харламаар л байна. Хэрэглэгч энэ ялааны талыг нь хазаад илчихсэн гэж байгаа.

Дөнгөж бизнесээ эхэлж байгаа жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ийм зөрчил илэрсэн бол “За яахав” гээд бухимдаад өнгөрөхсөн. Гэхдээ мэргэжлийн хяналтын шалгалт тэдэнд илүү чанга буудаг болохоор бараг ийм зайдас үйлдвэрлээд маргааш нь танилгүй бол хаалгаа браих байсан биз.

Өчнөөн жилийн үүх түүхтэй, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй үндэсний томоохон үйлдвэр ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ямар хэрэг байх юм бэ? Тэгчихээд үндэсний үйлдвэрлэлээ дэмж гээд хүчээр шахуу тулгадаг нь болж байгаа юм уу.


URL:

Сэтгэгдэл бичих