С.Зориг агсны хэргийн шүүх хурал гуравдахь өдрөө үргэлжилнэ
С.Зориг агсны хэргийн шүүх хурлын өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид гуравдахь өдрөө үргэлжилнэ. Өнгөрсөн хоёр өдрийн хуралдаанаар шүүгдэгч, гэрчүүд мэдүүлгээ өгсөн. Улсын яллагч, өмгөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн байна. Хуралд гэрчээр Н.Давааням, Г.Чулуунбат нар оролцож буй. Н.Даваанямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл байна. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.
Харин шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байна.
91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах
91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
91.2.Хүнийг:
91.2.1.шунахайн сэдэлтээр;
91.2.4 захиалгаар;
91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;
91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;
91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;
91.2.12.онц харгис хэрцгий аргаар;
91.2.13.нийтэд аюултай аргаар
91.2.16.хоёр ба түүнээс олон хүнийг
Б.Чимэг
URL: