Энэ өдрийн зурхай /2016.12.23/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 25. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайнахэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Мэдрэмжтэй өдөр. Өөртөө дүгнэлт хийж чадвал мэдлэг ойлголтод тань нэмэртэй. Хэтийн төлөвөө тооцоолох хэрэгтэй. Нутаг нэгэнтэйгээ яриа өрнүүлж анагаах ухааны талаар мэдээ сонсоно. Өөр хүмүүст ямар нөлөө үзүүлэхийг та гадарлаж байгаа. Таны сэтгэл хөдлөх бөгөөд өөр дээрээ туршихыг хүснэ. Өдөр өнгөрөх тусам сэтгэл санаа сайхан болж нөхөрсөг зан таны гадаад байдлыг чимж өгнө. Харин хайртдаа хайр халамж тавих цаг иржээ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таатай өдөр. Сурч дадлагажихад их цаг зарцуулна. Та уралдаан тэмцээнд оролцвол шагнал хүртэнэ. Үл ойлголцол, аливаа зөвшилцөл, гэрээ хэлэлцээр дуусна. Зээлийн өргөдөл тань сайшаагдан хөрөнгө оруулалт, мөнгө амлана. Гэвч та хэн нэгэнд хууртагдаж болзошгүй байна. Тиймээс үгээ хоёр дахин хяна. Хайрын роман энэ өдөр тусгагдсан. Та анхааралтай байж, бусдын анхаарлыг тат.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Илчлэгдэх өдөр. Нууц зүйлүүд илрэн, бусдад таатай санагдахгүй. Хайрын тань харилцаа саадтай учирч шийдэгдэхгүй удна. Та хэрэгтэй зүйлээ авахаар хямдхан барааны дэлгүүр ороорой. Огт шаардлагагүй тансаглах нь таны санхүүг доод хязгаарт нь хүргэнэ. Санхүүгээ тогтвортой байлгахыг хүсвэл худалдаа дэлгүүр хэсэх хоббигоо тэвчээрэй.
АРСЛАН (7/23-8/22)
Хувьсамтгай өдөр. Таны харилцаа нь харилцааны хэсэгтэй холбогдсон нь амьдралын энэ хэсэг тань хурдсаж магадгүйг харуулж байна. Бизнесийн яриа хэлэлцээ нэлээн удах буюу санаагаа хөрөнгө оруулагчдад ойлгуулах гээд завгүй байна. Харилцаанд гарах үл ойлголцол гарах учраас хэлж ярих зүйл дээр анхааралтай байх нь чухал. Өөрийгөө бодохын оронд хамтрагчаа ч бас сонсох сайхан санаа. Үүний дүнд харилцаа сайжирч, харилцан ойлголцоно. Зарим нь хөдөө гарах бөгөөд нутгийн хүнтэй уулзана.
ОХИН (8/23-9/22)
Та бусдаас мэдээллийг хүлээн авна. Настай хүмүүсийн мэргэн ухаан танд үнэтэй байна. Төлөвлөгөөгөө нөөцлөн, өөртөө анхаарал тавь. Бусад хүмүүсийг халамжлах нь танд хангалттай цагийг өөртөө үлдээж чадахгүйд хүргэнэ. Бүтээлч үйл хэрэг, сэтгэл ханамжийг авчирна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ бүтээлч занг дэмжих сөкц дугуйлан хайна. Та олны өмнө үг хэлж, шинэ блог нээн, сонинд захиа бичнэ. Өөрөөр хэлбэл та өөрийгөө илэрхийлэх хүслээр дүүрэн байна. Энэ нь таны харьцаанд ч илрэх ба гэр бүл тань гүн ойлголцлыг авч чадна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдрийн гэрээ хэлцэл таны хувьд маш чухал хэдий ч таны хэлний мэдлэг энэ бүгдийг төгс гүйцэлдүүлж чадахгүйд хүрнэ. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Гадаад хүмүүстэй ярилцахад хэлний бэрхшээл гарах бөгөөд таны бусадтай харилцах харилцаанд асуудал гарна. Тайван байж, тухайн хүний юу хэлж байгааг. нарийвчилсан биш юмаа гэхэд ерөнхийд нь ойлгохыг хичээ. Энэ нь илүү үр дүнтэй байх болно.
НУМ (11/22-12/21)
Хүч нэмсэн өдөр. Харилцаа холбооны билэгдэл болсон гараг өнөөдөр таны эрхэст шилжин орлоо. Энэ бол та өөрийн бодол санаагаа бусдад чөлөөтэй нээж, илэрхийлэх үе юм. Энэ хэдэн өдрийн турш таны оюун ихэд сэргэг, идэвхтэй байх бололтой. Үүнийхээ ашиг тусыг хүртэхийн хэрээр анхаарлаа төвлөрүүлж төлөвлөгөө, төслийн ажилд хандуулах нь тохиромжтой. Нэгээс нөгөөд амархан шилждэг, тогтоц муутай зангаа засахыг хичээвэл сайн. Хэт амархан юмнаас уйддагаа болих хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Тусгай өдөр. Өөрийгөө хэрхэн мэдэрч байгаагаа бус, харин байгаа зүйлийг байгаагаар нь хэлж ярьж байхыг зөвлөж байна. Хэн нэгнийг хамгаалахын тулд шударга бус зан гаргах нь асуудлыг шийдэхгүй, бүр ч дордуулж мэднэ. Та нүүрэндээ баяр баясалтай мишээл тодруулах бололтой. Буулт хийх нь ялалтыг эцсийн дүндээ таны талд өгдөг гэдгийг бүү мартаарай. Таны бизнесийн авьяас чадвар гайхалтай сайн учир худалдаа хийхдээ өөрийн зөн совинд бүрэн дүүрэн итгэж болно.
ХУМХ (1/20-2/18)
Биелэгдэшгүй мөрөөдөл нь асуудлын үндэс болно. Энэ талаар чухал хүнтэйгээ ярилц. Өнөөдөр гэртээ амарч цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой. Аялах шаардлага гарах тул өөрийн мөнгөндөө тохирох газрыг судлаж эхэл. Интернетээс хайж, жуулчдын блокоос тэдгээр улсын талаар унш. Та өөрийн мөнгө санхүүд тохирсон төдийгүй санаанд нийцэхүйц газрыг олж чадна. Урлагийн салбар дахь ажлын боломж нь танд адал явдал болоод хүсэл эрмэлзлийг өгөх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Хүч чармайлт шаардсан өдөр. Хэрэв та уян хатан байж чадахгүй бол өнөөдөр уур хүргэсэн өдөр байх болно. Гэнэтийн явдал болон бага зэргийн асуудлууд хүч чадал болон тэсвэр тэвчээрийг тань бууруулах болно. Өчигдөр гаргасан төлөвлөгөө тань биелэхгүй л болов уу. Таны гаргасан хамгийн том мөрий танд байгаа бүх зүйлийг авах бөгөөд таныг эргэлзээгүй тоглоомноос гаргах болно. Дүү нар тань таны бага насыг санагдуулах болно. Тэдний санаандгүй үйлдлүүдэд болгоомжтой бай. Учир нь тэд таны нууцыг нууцаар мэдэхийг хүсч байна.
URL: