ХЯТАДАД ШУВУУНЫ ТОМУУГИЙН H7N9 ВИРУСААР ХҮН ӨВЧИЛЖЭЭ
Хятадын Фужиан мужийн Сямэнь хотын эрх баригчид шувуу худалдахад хэсэгчлэн хориг тогтоосон байна. Энэ нь шувууны томуугийн H7N9 вирусээр оршин суугчид халдварласны дараа болжээ.
Сямэньд нутгийн 44 настай эрэгтэй халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна. Одоо өвчтөн эмнэлэгт байгаа тухай РИА Новости мэдээллээ.
Хотод өвчин тархах эрсдэлийг бууруулахаар ийнхүү өнөөдрөөс шувууны худалдаанд хориг тавьсан аж.
М.Баяр
URL: