Цэцэ: Gee ахтай хэзээ эвлэрэхээ, ер нь эвлэрэх эсэхээ мэдэхгүй байна

tsetsee1

Сүүлийн үед “Хоёр гүүрний цаана” хэмээх инээдмийн киноны нинжин сэтгэлт залуугийн дүрээр үзэгчдийг уяраагаад байгаа Цэцэ киноныхоо дууг рэппэр бүсгүй NMN-тай хамтран дуулжээ.

Шавилхан биетэй, хэгжүүхэн үглээтэй Н.Цэцэнбилэгийг Америкийн Небраска мужийн интерьер дизайнер мэргэжил эзэмшсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Харин хэзээний л таагүй харьцаатай байсан Gee, Цэцэ хоёр өдөр нэг хоногийн зайтай нэгнээ диссэлж байсан түүхтэй. Америкаас ирээд Gee-тэй Люмино хамтлагийн тоглолтын үеэр тааралдсан тухайгаа Цэцэ:

-Ёжтой мэндэлсэн намайг Gee ах “Яаснаа мэдэхгүй байна уу” гээд өндрийг ч хэлэх үү хүзүүн дээрээс базаад авав. Люминогийн ах нар ирж салгасан. Тэр үед олон хүн байгаагүй бол зодуулах байсан. Хэзээ эвлэрэхээ, ер нь эвлэрэх эсэхээ хэлж мэдэхгүй байна хэмээн ярилаа.

Зарим хэвлэл мэдээлэлд Цэцэг саяар дуулдаг гэснийг тэрбээр үгүйсгээгүй бөгөөд харин хаана, ямар газар урьснаас шалтгаалан үнээ хэлдэг гэнэ.

Тэрээр дуулахаас гадна “Smoke” хэмээх брэнд хувцасны дэлгүүрийг найзуудтайгаа хамтран ажиллуулж нэмэлт орлого олдог байна.

Дашрамд дурдахад Цэцэ 15-тайдаа “Нарлаг” зуслан дээр танилцсан охинтойгоо амьдрал зохиож үрийн зулай үнэрлэсэн юм. Гэргий нь газрын тосны менежментийн ажил хийдэг бөгөөд одоогоор хоёр ой найман сартай хүүгээ харан гэртээ суугаа аж.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих