“Практикал даатгал”-ынхан бусдын паспортоор хил нэвтрэх гэсэн жолоочоо хамгаалж нэрийг нь хэлэхгүй гэжээ
Хаа ч явсан нэгийгээ хаядаггүй хамтач байгууллагаар “Практикал даатгал”-ыхныг шалгаруулж болох бололтой. Зуны дэлгэр цагт манайхан Баягаль нуурт аялдаг, байгууллага хамт олноороо зугаалдаг болсон. Энэ жишгээр таван хүний бүрэлдэхүүнтэй зугаалгын комисс гарган санал хураахад ОХУ-ын Улаан-Үд хот руу аялахаар санал нэгджээ. Мөнгөтэй компани тул жолооч үйлчлэгч нартаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Ингээд хил дээр ирэхэд гүйцэтгэх захирлын жолооч Б.Б нь найзынхаа гадаад паспортоор хийл нэвтрэх гээд баригджээ. Хэргийг илрүүлсэн хилийн цэргийнхэн автобусанд хамт яваа нөхдөөс нь зөрчил гаргагчийн нэр усыг асуухад бүгд мэдэхгүй хэмээн хамгаалсан байна. Нэг албан байгууллагийн атлаа нэгнийгээ мэдэхгүй танихгүй хэмээн илт хамгаалж байгаа нь хилийнхэнд улам их сэжиг төрүүлжээ. Удтал асуусны эцэст ахалж яваа дарга нь жолоочийнхоо овог нэрийг үнэнээр нь хэлсэн байна. бусдын гадаад паспортоор хил нэвтрэх гэсэн жолооч бараг өөрөөсөө болж баригдсан гэнэ. Тэрээр халамцуугийн дээр хилийнхэнтэй хэг ёг хэмээн харьцаж байгаад бурууджээ. Болсон явдлын тухай хилийнхэн “…гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа Ганбаяр гэх иргэний баримт бичгийг шалгасан. Гадаад паспортыг нь аваад зураг тулгалт хийхэд зураг нь өөртэй нь таарахгүй байсан. Тэгэхээр нь нэмэлт асуулт асуухад биеийн байцаалт регистрийн дугаараа бүгдийг зөв хэлсэн. Бүртгэлийн сангаас гэр бүлийнх нь хүний биеийн байцаалтыг нь хараад эхнэрийнхээ регистрийн дугаарыг хэлнэ үү гэхэд шал өөр хүний нэр регистрийн дугаар хэлсэн. Тэр залуу анхнаасаа л сэжигтэй байсан. Архи уусан, баримт бичгээ өгчихөөд өөр тийшээ харж зогсоод асуултанд хэг ёг гэж хариулсан. Хамт явж байгаа хүмүүсээс нь “энэ хүний нэрийг хэн гэдэг юм” гэж асуухад бүгд “мэдэхгүй” гээд хэлэхгүй байсан. Шаардлага тавьж асуусны эцэст “Пратикал даатгал” компанийхан байгууллагаараа явж байгаа, тэр залуу жолооч хийдэг гэдгийг тодруулсан. Компани ажлыг нь тодруулаад даргыг нь дуудаж “энэ хүнийг чинь хэн гэдэг вэ” гэж асуухад л жинхэнэ нэрийг нь хэлсэн” гэжээ. Ийнхүү хамтач “Практикал даатгал”-ынхан нэг хүнээ хил дээр орхиод өөрсдөө цаашаа явжээ. Хилийн цэргийхний урдаас хэг ёг хийж байгаад баригдсан жолооч нь Ганбаяр гэдэг машины ченж найзынхаа гадаад паспортоор хил гарах гэжээ. Будын гадаад паспортоор хил нэвтэрч болон гэдэгт хүүхэд шиг итгэлтэй байсан нь хачирхалтай. Энэ тухай найз нь “Орос ажлынхантайгаа гадагшаа явах гэсэн юмаа. Би гадаад паспортаа БНСУ-ын элчин сайдын яаманд виз авахаар өгчихсөн чинь гардаггүй ээ. Чи надаа гадаад паспортаа өгчихөөч” гэж гуйхаар нь ” тэгж өөр хүний гадаад паспортаар явж болдог юм уу “ гэж асуусан чинь “ харин болдог гэнээ, адилхан л бол бүр амархан болдог гэнээ” гэж хэлсэн. Тэгээд “чи бид хоёр адилхан биш ш тээ “ гэхэд “зүгээрээ болно” гэхээр нь найзыгаа гуйж байхад яаж үгүй гэхэв дээ зөвшөөрөөд миний гадаад паспорт гэрт байгаа очоод авчих гэсэн. Нөгөөдөр нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос яриад таны гадаад паспортаар Батбаатар гэдэг хүн улсын хилээр гарах гэж байгаад баригдаад саатуулагдсан гэсэн. Дараа нь найз маань өөр хүний баримт бичгээр улсын хилээр гарч болдоггүй юм байна. Би чиний гадаад паспортаар гарах гэж байгаад баригдчихлаа л гэсэн” гэжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
uher