“Урлагийн номын сан” байгууллаа

15682322_1745599409100348_615806393_oСоёл урлагийн их сургууль, Театрын урлагийн сургуулиас “Урлагийн номын сан 2016” цуврал арга хэмжээг зохион байгуулж буй аж. Энэ хүрээнд маргааш буюу пүрэв гаригт Хүүхдийн номын ордонд уншигч зохиолчдын уулзалт хийж, гарын үсэгтэй номын худалдаа өрнүүлэхээр болсон байна. Тус сургуулийн “Утга зохиол- Урлаг судлал”-н тэнхимийн багш, оюутнуудын болон тэнхимээс 2016 онд 16 ном бүтээжээ. Гарын үсэгтэй номын худалдаанд зохиолч, судлаач П.Батхуягийн “Их үдийн хот загасны хайрс шиг гудамж”, “Эсрэг цаг III” зэрэг дөрвөн ном, яруу найрагч Я.Баяраагийн тун саяхан хэвлэлтээс гарсан яруу найргийн “Таслал” түүвэр, утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр”, залуу яруу найрагч Б.Ууганбаярын яруу найргийн түүвэр “Хүн-оддын бясалгал” тэргүүт бүтээлүүдийг дэлгэх аж. Мөн “Утга зохиолын судлал, шинжлэл” цувралын ботиуд, урлаг судлалын ухааны доктор Д.Батсайханы эмхэтгэсэн “Жаран жилийн шастир” театр шүүмжийн бүтээлүүдийг энэ үеэр худалдан авах боломжтой юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих