Ардчилсан намын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн үг

15644893_569871783212274_1096122052_nАрдчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг баталгаажууллаа.

Ардчилсан намын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн үг:

2016 оны сонгууль, түүнээс ч эрт  Монголын ард иргэд улс төрийн нам, ялангуяа УИХ, Засгийн газрын гишүүдэд итгэхээ больсон гэдгийг маш тодорхой харлаа. Сонгуулиас хойш бид энэ асуудлаар шат шатандаа хэлэлцүүлгүүд зохион байгуулж намын их хурлаа хийх шийдвэрт хүрсэн.

Намын их хурлаар хоёр гол шийдвэрийг гаргасан.

Нэгдүгээрт, Ардчилсан нам шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

Хоёрдугаарт, шинэчлэлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах намын даргыг саналын эрхтэй нийт гишүүдээсээ сонгох нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн. Намын их хурлаар Ардчилсан намын гишүүд дотоод асуудлаа тал бүрээс нь тайлбарласан. Миний хувьд чухал нэг зүйлийг ажигласан. Манай намын гишүүд бие биедээ, намынхаа удирдлагад итгэхээ больсон байна…

Тиймээс нэгдүгээрт, Ардчилсан намыг гишүүдэд нь өгнө. Ардчилсан нам анхнаасаа, 2000 он хүртэл гишүүдийн нам байсан. Тэнд дарга цэргийн зааг байгаагүй. Гэтэл түүнээс хойш Ардчилсан нам ч гэлтгүй улс төрийн намууд хэдэн даргын л нам болсон. Гэтэл даргын бодол, олон нийтийн бодлоос хол зөрдөг.

Тиймээс гишүүдийнхээ шийдвэрийг биелүүлхийг эрмэлздэг даргатай нам болох ёстой.

Хоёрдугаарт амлалтаараа биш үзэл баримтлал, үзэл бодлоороо уралддаг нам болох ёстой. Намын гишүүд зөвхөн үзэл бодол тээгч биш үзэл баримтлал, эрх чөлөөний үзлийг түгээдэг хүмүүс болно.

Гуравдугаарт фракцгүй нам болно. Явцуу эрх ашигт нэгдэж бүлэглэж, фракцилдаг байдлыг байхгүй болгох ёстой.

Дөрөвдүгээрт, хүний нөөцийн зөв бодлого хэрэгжүүлнэ. Мөнгөтэй нь дарга болдог, танил талтай нь албан тушаал ахидаг буруу тогтолцоог хална.  Тавдугаарт, алсын хараатай, урт хугацаанд хэрэгжүүлэх хөжлийн цогц бодлоготой нам болно. Ардчилсан намын шинэчлэл Монголын хөгжил байх болно!


URL:

Нэр: Улс тор судлаач. Огноо: 22 December 2016

”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР” гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД “ХУЦ” ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон” гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.

Сэтгэгдэл бичих