“Монгол-Турк” сургуулийн сурагчид нэгнийхээ хүзүүг шилээр зүсэж, гэмтээжээ

537gs2ndvlrtv2puoo6t9a07c3Монгол Туркийн хамтарсан дунд сургуулийн ахлах ангийн сурагчид нэгнийхээ хоолойг шилээр зүсч, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал энэ сарын 16-нд Баянзүрх дүүрэгт байрлалтай “Улаанбаатар эмпати” сургууль дотор 16 настай хүүхдийн хоолойноос цус  гараад байна гэх дуудлага тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст иржээ. Цагдаагийн алба хаагчдыг ирэхэд тус сургуулийн сурагч 17 настай А хүзүүн тус газраа шилээр зүсүүлэн, их хэмжээний цус алдсан байдалтай байжээ. Түүнийг 16 настай Б гэх хүү гэмтээжээ. Тэдгээр сурагчид сургуулийнхаа номын санд муудалцаж, улмаар номын сангийн тавиурын шилээр хүзүүг нь зүсчээ. Одоогоор гэмтсэн хүүхдийн биеийн байдал тааруу байгааг аж.

Сурагчид  нэгэндээ оны ялгаа гаргаж, дээд ангийн хүүхэд нь доод ангийн хүүхдээ дээрэлхэх гэснээс уг хэрэг гарсан байж болзошгүй талаар эх сурвалж хэлжээ. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих