Аргаар тайлбарлаж боломгүй зүйлс Ардын өв дотор их бий дээ…
За, Шинжлэх ухааны бус зүйл нэгийг мэдээлчихье.
Цагаан морь, хониндоо их сайхан өнгөрчих шиг боллоо, энэ тэнгэр. Тэгэхээр юутай ч 17 оны нэгдүгээр сарыг бартал учиргүй зуд турхан болохгүй тайван сайхан байх нь. Гэхдээ ес эхлэх цаг болчихсон гэдгийг бас мартаж болохгүй шүү.
Ингэхэд миний мэдэхийн энэ Цагаан морь, Цагаан хонь хоёр хэзээ ч худлаа хэлж байсангүй, харин Шинжлэх ухаан энэ хоёр амьтан яагаад худал хэлдэггүйн учрыг одоо болтол тайлбарлаагүй яваа. Тайлбарлаагүй гэдэг нь нотлогдоогүй, худал гэсэн үг биш юм шүү. Аргаар тайлбарлаж боломгүй зүйлс Ардын өв дотор их бий дээ… Шинжлэх ухаантай нийцээгүй гээд Ардынхөө өвийг үл тоож хэрхэвч болохгүй.. Хэзээ нэгэн цагт Шинжлэх ухаан түүнийг тайлбарлах хэмжээнд хөгжиж ч магадгүй.
Өөрийн ус бол өгүүлэшгүй эм байдаг гээд Шинжлэхүй ухаанчдад загнуулж алдав шүү. Ингэхэд ШУ маань их олон зүйлд хүрэлцэж амжаагүй яваа гэдгээ ч нуудаггүй шиг билээ. Энэ нь ШУ-ыг үгүйсгэж буй хэрэг биш дэгээ.
Naminchimed Baasan
URL: