НӨАТ-ын машин татварын байцаагч нарыг нүүр хийх газаргүй болгожээ
Жилийн эцэс болж, татварынхан НӨАТ-ын урамшууллын систем гэгчийг нэвтрүүлснээр татварын байцаагч нарын төвлөрүүлдэг байсан мөнгийг хэд дахин нугалж олсон талаараа мэдээлэх болов. Орлогоо нуун дарагдуулдаг байсан иргэн, аж ахуйн нэгжийн татварыг энэхүү урамшууллын систем ил болгож, нөгөө далд эдийн засаг гэгчийг олны нүдэн дээр дэлгэсэн юм байх. Тэр ч утгаараа манай татварынхан урамшиж, 30 орчим тэрбум төгрөгийн урамшууллыг ирэх оны эхээр “И-баримт”-д биллээ үнэн, шударгаар бүрртгүүлж, “татвараас бултагчдыг барьж өгсөн” иргэдэд буцаан олгох юм гэнэ. Энэ ч яахав, бүр баярласандаа болоод сугалаа маягаар азтан тодруулаад байгааг мэдэхгүй хүн цөөн биз. Харамсалтай нь энэхүү сугалаатай нь холбоотой маргаан тасарна гэж үгүй. Супер ялагч болох 400 саяын эзэн нь одоо болтол тодроогүй, тухайн системийн инженер ажилтай залуу 30 удаагийн тохиролд азтан болсон зэрэг мэдээлэл гарч байсныг та бүхэн мартаагүй байх.
Татварын байцаагч нартай холбоотой гомдол ч өнгөрсөн онд нэлээд гарсан. Улсад төвлөрүүлэх татварынх нь хэмжээ болчихоод хэдэн тэрбум төгрөг үлдчихдэг асуудлыг нь шийдэж чадаагүйгээс болж өөрсдийгөө тэрбум тэрбумаар нь урамшуулсан тохиодол ил болж, булайгаа дэлгэж байсан нь саяхан. Тэгвэл татварын байцаагч нарын илрүүлж чаддаггүй байсан нууц орлогуудыг НӨАТ-ын машин гэгч илрүүлээд тэднийг нүүр хийх газаргүй болгож байгааг дарга нар нь ч хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Ямарсайндаа л “НӨАТ-ын машны ачаар аж ахуйн нэгж, албан байгууллагуудын борлуулалт, үйлчилгээ, орлого нь ил тод маргах аргагүйгээр бүртгэлд орж, улсын сан хөмрөгт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэж байгаа” хэмээн ярьсан байхав. Өмнө нь төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэгдэж өөрсдийгөө хэдэн 100 саяар урамшуулдаг байсан татварын байцаагч нар орох байх газраа олж ядаж байгаа бололтой.
Н.Түвшин
Цензургүй.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Би энэ жил Ганцхан сая төгрөгний баримт бүртгүүлээд 20 000-н урамшуулал л авах болоод байна.Би уг нь энэ жил 100 сая төгрөгөөр элдэв худалдан авалт хийсэн юм.Даанч баримтаа өгчихдөг газар маш ховор байна шүү дээ.