“Аz mall” тоглоомын төвд тоглож байсан хүүхэд урууландаа хоёр оёо тавиуллаа
“Аz mall” тоглоомын төвд тоглож байсан хүүхэд бэртжээ. Тодруулбал, энэ тухай нэгэн ээж фэйсбүүкийн “Mommy central” группт нийтэлсэн байна.
Тэрбээр “Хүүхдээ тоглуулах гэж бодож очсон биш хүүхдээ гэмтээгээд дээрээс нь баахан доромжлуулж аваад гарч ирлээ. Энэ “Аз молл” нээрээ арай ч дээ. Хүүхдээ тоглуулж байгаад 00 ороод ирэх хооронд миний хүүг өөр хүүхэд машинтай гулсуур дээрээс уруудаж ирээд уруулыг нь цохиод хаячихсан нөгөө хүүгийн ээж нь миний хүүг тэвэрчихсэн сандраад зогсож байхад тоох ч юмгүй хэдэн ажилчид нь гэж нээрээ үнэхээр харилцааны соёл, ухамсар гэж юу ч байхгүй. Хүүг минь мөргөсөн хүүгийн ээж нь одоо яанаа би яахуу гэсэн чинь “Аз молл”-ын менежер нь “та яахчгүй зүгээр хүүхдээ тоглуул тоглуул” гэснээ намайг хүүхдээ харж байхгүй юугаа хийж байсан юм нтр гэхээр нь та нар бас харах ёстой юм байгаа биздээ би 00 орчихоод л ирсэн шдээ гэсэн чинь “Бид нар харж чадахгүй, харах албагүй, заргалдах газраараа заргалдаад олох юмаа олоорой гэнээ. Нээрээ арай ч дээ гэхээс өөр хэлэх үг даанч олдохгүй байна. Хүүгээ авч гэмтэлийн эмнэлэгт аваачиж үзүүлээд уруулынх нь дотор талд 2 оёо тавиуллаа. Хүүхдүүд нэг нэгнийгээ санаандгүй гэмтээж болох ч “Аз молл”-ынхон ядаж уучлаарай гэж хэлж болно доо. . . #Гэнээ Найз охины маань хүүхэдш дээ” хэмээн постолжээ.
Хэдийгээр эцэг эхчүүд нь хүүхдээ харах үүрэгтэй ч хүүхэд гэмтээчихээд уучлал ч гуйгаагүй “Az mall”-ийн ажилчдад ихээхэн гомдолтой байна гэлээ.
Харин эмэгтэйн постон доор ээжүүд дургүйцлээ илэрхийлэн “Az mall”-д хүүхдүүдээ тоглуулахгүй байцгаая. Угаасаа хятад бараагаа шахдаг хогийн газар гэхчлэн эсэргүүцлээ илэрхийлж байна.
Б.Анир
URL: