Баянхошуу орчмын агаарын бохирдол Бээжинг ардаа орхив
Энэ сарын 16-ны өдрийн 20.00 цагийн үед Бээжин хотод агаарын хүнд бохирдлыг илтгэх улаан өнгийн дохиог анх удаа ажиллуулжээ. Бээжинд зарласан “улаан дохио” буюу Онц байдал маргааш өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд Бээжин хотын 1000 гаруй үйлдвэр үйлдвэрлэлээ түр хязгаарлах арга хэмжээ авсан байна.
Агаарын чанарын индексийг олон улсад нэгдсэн үзүүлэлтээр хэмждэг бөгөөд агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна.
Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Бээжин, Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болжээ. Учир нь Улаанбаатар хотын хувьд хамгийн бага бохирдолтой хэсэг бол Баянзүрх дүүргийн “Ургах наран” хороолол болон Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” орчмын газруудад 190 гэсэн үзүүлэлттэй байна.
Харин хамгийн их агаарын бохирдолтой хэсэг бол Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу орчимд 2336 буюу Бээжингийн агаарын бохирдлоос 4.6 хувиар давсан (өнөөдөр 11.00 цагийн үед) байна. Энэ сарын 18-нд дээрх үзүүлэлт бүр 4000 руу дөхжээ. Мөн өнөөдрийн индексүүдийг харахад 100 айл, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө орчимд их бохирдолтой байна.
Эх сурвалж: http://agaar.mn/index
URL: