Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг чангарна
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
/Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг чангарна/
Баруун аймгуудын нутгаар: 20, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 22, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд Алтайн уулсаар, 24-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч бага зэрэг чангарна.
Төвийн аймгуудын нутгаар: 24-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 25-наас хүйтний эрч бага зэрэг чангарна.
Зүүн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 25-наас хүйтний эрч бага зэрэг чангарна
Говийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр, 21, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20, 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Өмнөговийн шөнөдөө 8-13 хэм өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 25-наас хүйтний эрч бага зэрэг чангарна.
URL: