Оюутан З.Баянсэлэнгэ ёолкдож явна
З.Баянсэлэнгэ өнгөрөгч сонгуулиар УИХ-д нэр дэвшихдээ “Би таны гэр бүлийн гишүүн” хэмээн ард иргэдийг багагүй “сандаргаад” авсан. Гэвч тойргийнхон нь түүнийг гэр бүлийнхээ гишүүн байлгахыг хүсээгүй гэлтэй тэрбээр гишүүн болж чадаагүй юм. Ийнхүү ихэнхдээ олны анхаарлын төвд байдаг улс төрч эмэгтэй нэг хэсэгтээ ажин түжин болсон.
Тэгвэл экс гишүүн З.Баянсэлэнгэ “Шихихутаг” их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж байгаа аж. Гишүүний зөөлөн сэнтийг оюутны сандал, ширээгээр сольсон түүний ангийнхантайгаа шинэ жилийн баяраа тэмдэглэж буй зураг нь нийгмийн сүлжээнд тавигдаж “Гэр бүлийн гишүүн”-ээ хайж явсан нэг хэсэг нь санаа амарсан бололтой. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/72469.shtml#sthash.06oh7rUY.dpuf
URL: