З.Энхболд: Намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчдээ “сумтай гарууд хэмээн элэглэв”
Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр Алунгоо эхийн дүрд “тоглов”. Намын даргад өрсөлдөх таван нэр дэвшигчиддээ Алунгоо эхийн домгийг сануулж, багцалсан сум мэт хамтдаа зүтгэж, өрсөлдөөрэй хэмээн нэр дэвшигч тус бүрд багцалсан сум гардуулав. Сум гардуулахдаа “Би Монголын нууц товчоо сонсч байтал сонгууль зохион байгуулах хорооноос залгаж, таван багц сум гардуулна гэж хэлсэн. Бид өнөөдөр эвтэй, хүчтэй байвал олон зүйлийг хийж чадна. Тиймээс намын даргад нэр дэвшигчид эв эеийг сахиж, Алунгоо эхийн домгийг цаг бүр санаж яваарай” хэмээн захиасаа хэлэв.
Намын даргад нэр дэвшиж байгаа гишүүн тус бүрт багцалсан сумаар гардуулж, эвтэй байхыг сануулсан нь намын даргын сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ бие биенийхээ талаар булхиа дэлгэхгүй, ганцаарчилсан тоглолт хийхгүй байхыг сануулж, АН-ын даргад нэр дэвшигчид багцалсан сумтай болов.
Ийнхүү нэр дэвшигчдэд бэлгэдлийг бодож сум гардуулсныг ард иргэд дүгнэхдээ “Сумтай гарууд нь нэр дэвшиж байгаа болохоор” тэднийг элэглэж байна хэмээн хошигнон ярьж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ÿþ<
ÿþ<
ÿþ<