Н.Алтанхуяг Лу.Гантөмөрийг дэмжиж, нэрээ татна гэв үү
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэр дэвшсэн 5 оролцогчид бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс. Тэр дундаас нэг нутгийн хоёр хүн байгаа нь Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг нар юм. Тэд Ардчилсан нам дахь УВС фракциараа саяхан хуралдаж, Лу.Гантөмөрийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж байсан удаатай. Тэгвэл АТГ-аас Н.Алтанхуягийг тендерийн мөнгийг эхнэрийнхээ дансаар дамжуулж завшсан байж болзошгүй тухай мэдээллийг түгээсэн. Лу.Гантөмөрийн хувьд нэр дэвшигчдийн намдаа тушаах 250 сая төгрөгөн дээр луу унжин байж тушаасан гээд бодоод үзэхээр Н.Алтанхуяг намын даргад нэр дэвших болсон нь анхнаасаа Увсынхны дэглэсэн жүжиг байж магадгүй гэнэ. Н.Алтанхуяг хууль хяналтын байгууллагынхны дунд муу нэр зүүгээд байгаа ч намынхан дундаа нэлээд нэр хүндтэй. Энэ ч утгаараа нэр дэвшихээ зарлаад өөрийн дэм жигчдийг бэхжүүлснийхээ дараа нэрээ татаж байгаагаа зарлан Лу.Гантөмөрийг дэмжихийг уриалахаар төлөвлөсөн бололтой юм. Н.Алтанхуягийн хувьд Лу.Гантөмөр Ардчилсан намын дарга болчихвол өөрөө болсонтой адил. Лу.Гантөмөрийн санхүүжилтийг нь гаргаж, сайн ахын үүрэг гүйцэтгээд, хуулийн байгууллагатай холбоотой асуудлаа Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл цэгцлэх нь Н.Алтанхуягт ашигтай. Гэхдээ Лу.Гантөмөр Н.Алтанхуяг биш гэдгийг Ардчилсан намынхан эрхбиш мэдэхтэйгээ байлгүй дээ. Н.Алтанхуяг намынхнаа хэтэрхий басч байгаа бололтой шүү.
Н.Түвшин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР” гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД “ХУЦ” ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон” гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.