Бага насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

527-14822059207tm7b69sk8i0gdf3i4lq8uaot0Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт өвлийн сууц шатаж гурван хүн амиа алдсан хэрэг өнөөдөр гарлаа.

Тодруулбал, тус суманд оршин суух  74 настай эрэгтэй Т,  27 настай эмэгтэй О, гурван настай эмэгтэй А нар шатаж нас барсан аж. Харин таван настай эмэгтэй Э нь түлэгдэж гэмтсэн” гэсэн мэдээллийг холбогдох байгууллагынхан шалгаж байна.
Мөн Хан-Уул  дүүргийн нутаг дэвсгэрт “Зээлийн барилгын хажууд гэр шатаад байна” гэсэн мэдээллийн дагуу шалгажээ.  Тус хороонд суух таван настай эрэгтэй Г, дөрвөн настай эмэгтэй Н, долоон сартай эрэгтэй Ц нар гэртэйгээ шатаж нас барсан хэргийг ХУД-ийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

URL:

Сэтгэгдэл бичих