“Оюутолгой”-н бүтээгдэхүүний гарц буурна

oyutolgoi000604Оюутолгой” компани ирэх онд олборлох нийт баяжмал дахь металлын агууламж нь 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унци алт байх төлөвтэйг “Turquoise Hill Resources’’-ээс танилцууллаа. Харин 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт олборлох баяжмал дахь агууламжийн хэмжээ 175-195 мянган тонн зэс, 255-285 мянган унци алт байхыг өмнө нь танилцуулж байсан юм.

Мөн “Оюутолгой” компани 2018 оны дунд үе гэхэд IV үеийн өндөр агууламж бүхий алтны давхаргад хүрэх тооцоотой байна. Харин 2017 онд IV үеийн А хэсгийн хуулалтад голчлон төвлөрч ажиллах аж. Түүнчлэн ирэх оны бүтээгдэхүүний гарц буурч, тээвэр логистикийн зардал нь ч дагаад багасгахаар байна. Тиймээс бэлэн мөнгөний зардал нь 720 сая ам.доллар болно гэж “Turquoise Hill Resources” тооцжээ. “Оюутолгой”-н уурхайн олборлолтод 100 сая, гүний уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.доллар зарцуулах тооцоотой байна.

 

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих