Газрын тосны ханш чангарлаа
Шинэ долоо хоногийг газрын тосны ханш өсөлттэй эхлүүллээ. “Brent” төрлийн газрын тосны ханш 0.5 хувиар өсөж, баррель нь 55.48 ам.доллартай тэнцсэн. West Texas-ийн үнэ ч 0.7 хувиар дээшилж, 52.24 ам.долларт хүрчээ. Олборлогчид гарцаа танахаар нэгдсэн нь газрын тосны зах зээл 2017 онд тэнцвэрээ олно гэх хүлээлт үүсгээд байна. Үүнээс үүдэн газрын тосны ханш сэргэлээ.
Гэхдээ газрын тосны гол нийлүүлэгчдийн нэг АНУ гарцаа танах олборлогчдын санаачилгад нэгдэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тус улсын газрын тос олборлох цооногийн тоо сүүлийн 49 хоног дараалан өссөн. Хэдийгээр Америкийн газрын тосны үйлдвэрлэлийн сүүлийн үеийн дүн гараагүй ч шинжээчид энэ сард тус улсын олборлолт 8.8 сая баррельд хүрнэ гэж таамаглаж байна.
[ЗГМ]
URL: