Сангийн сайд өнөөдөр ийм тайлбар хийнэ

e3992054ea322041fae26c587a747fdfc248bea8Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд гадаад бондын эргэн төлөлтийн төлөвлөгөөгөө танилцуулна. Эргэн төлөх ч гэж дээ, дахин зээл авч өмнөх өрөө санхүүжүүлэхэд УИХ-аас дэмжлэг авах зорилго бүхий мэдээлэл хийх юм. Мэдээж, ард тумний элч болох гишүүд өөрт ногдсон таван хоромдоо багтаан чадах ядахаараа байцаана. Гэхдээ дахин зээл хийхээс өөр гарц байхгүй учраас Сангийн сайдын тайлбарт амаа таглуулна. Харин Сангийн сайд энэ удаагийн мэдээлдээ зээлийн шинэ эх үүсвэр танилцуулахгүй л бол “нохойн дуу ойртлоо” хэмээн шүүмжлэл хүртэх магадлал өндөр. Харамсалтай нь, гадаад дотоодын нөхцөл байдал, цаг хугацааны эсрэг байна.

Саяхан олон улсын нэр бүхий агешлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэл ээлж дараалан уруудууллаа. Өнгөрсөн хоёр жилд ч бууруулсан. Гэхдээ энэ удаад онцгой муу дүн өгөв. Тухайлбал, “Moody’s” манай зэрэглэлийг “Caal” болгон бууруулсан бол “Fitch” агентлаг “В-” хэмээн дүгнэсэн. Товчхондоо, “Монгол Улсад битгий зээл өг, Засгийн газар нь төлөх чадамжгүй” гэсэнтэй утга ижил үнэлгээ өгөв. Тэд шийдвэрээ ДНБ буурч, эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Дээр нь Засгийн газрын богино хугацаан дахь гадаад өрийн дарамт болон төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь өндөр буйтай холбон тайлбарласан байна. Өрийн дарамт, төсвийн алдагдалтай холбон тайлбарлахаас ч аргагүй. Эрх баригчдын хамгийн эхний даваа буюу гурван сарын дараа хугацаа нь дуусах 580 сая еврогийн зээлийг ямар мөнгөөр эргэн төлөх тодорхойгүй байгаа. Ямар ч байсан энэ оны төсөвтөө 4.3 их наяд, ирэх жил 2.6 их наяд төгрөгийн алдащал суулгаад байна. Үүний араас арилжааны долоон банк болон Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурсан. Энэ нь Засгийн газрын зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор автоматаар дагадаг зарчим. Тэрнээс биш арилжааны банкууд Засгийн газрын адилаар чадваргүй болсны дохио биш юм. Аз болж, арилжааны банкууд өөрийн эрсдэлээ даах хэмжээний чадвартай байгааг Монголбанкны албан мэдээллээс харж болно. Гэхдээ арилжааны банкуудад Засгийн газарт илүүчлэх мөнгө үлдээгүй гэдгийг дотоод бондын арилжаа буурсан үзүүлэлт илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дотоодоос мөнгө босгох боломж хомсджээ. Ийнхүү гаднын агентлагууд зээлээ төлөх чадваргүй гээд дүгнэчихлээ, дотоод бондын арилжаа хумигдаж байна. Тэгвэл зээлийн дахин санхүүжилтээ хаанаас эрэлхийлэх вэ.

Дээрх нөхцөл байдлаас харахад, эрх баригчдын арилжааны зээл бус урт хугацаат хөнгөлөлттэй зээл авахаас өөр аргагүй болсон нь үнэн. Улмаар олон улсын байгууллагууд, түнш орнуудаас зээл хүсээд хэдэн сарыг элээлээ. Эхний ээлжид хоёр хөршид энэ хүсэдтээ уламжилсан болохыг албан эх сурвалжууд хэлж байгаа. Тодруулбал, БНХАУ-аас 20-ос дээш жилийн хугацаатай, хоёроос бага хувийн хүүтэй зээл авах санал тавьсан. Гэвч Будцын шашны тэргүүний айлчлалтай холбогдуулан Бэзжингийн хариу тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа. ОХУ-ын талд ч нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй хүссэн мэдээлэл бий ч хариу нь хараахан ирээгүй байна. Үүнээс гадна Засгийн газар бүрэлдсэн цагаас л “Стэнд бай” гэх нэр дагалдах болсон. Манай улсын хувьд Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг хөнгөлөлттэй зээлийн энэ хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.доллар хүссэн гэх. Мөн л өнөөдрийг хүргэл ажил болоогүй, судалгааны төвшинд явж буй талаар Сангийн яам, Монголбанкныхан хэлж байна. Монгол Улсын гуравдагч түншүүд болох Япон, Содонгосын хувьд, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тохиолдолд “Хөнгөлөлтгэй зээл олгох талаар бодолцьё” гэх хариу өгсөн байгаа юм.

Хамгийн сүүлд УИХ-ын дарга хойд хөрш болон Персийн булангийн орнуудад хийж буй айлчлалаас зээлийн сураг сонсогдлоо. М.Энхболд дарга Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга Амал Абдулла Ал Кубаиситай уулзах үеэрээ эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсзж байна. Энэ талаар манай Засгийн газар албан ёсны хүсэлт тавьсан байгаа. Энэ хүрээнд “Абу Дабигийн сан” болон бусад санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой гэдгээ хэлжээ. Харин Амал Абдулла Ал Кубаиси “Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно. Гэхдээ олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёсгой” гэсэн байна.

Энэ мэтээр төр, засгийн төвшинд зээлийн эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэхээр цаг наргүй ажиллаж буйгаа Сангийн сайд танилцуулах бололтой. Энэ үеэр олон улсын зах зээлээс босгоход нэрийг нь ашигласан Хөгжлийн банкны асуудал давхар хөндөгдөнө. Гэвч Хөгжлийн банкнаас гаргасан зээлийг замбараагүй зарцуулж, эргэн төлөлт нь эрсдэлтэй болсныг Засгийн газраас гаргасан Ажлын хэсгийнхэн танилцуулаад байгаа. Мөн бондын зарцуулалтын талаас илүү хувийг улсын төсвөөс төлөх зэрэг хүндрэл гарчээ. Тус банкнаас олгосон нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн тухайн төслийн орлогоос эргэн төлөх нөхцөлтэй зээл, арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөр гэж гурван бүлэг болгон ангилсан. Гэвч улсын төсвөөс эргэн төлөгдөх гурван их наяд, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд, арилжааны банкууцаар дамжуулан санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрт нэг их наяд төгрөг зарцуулсан байна. Тиймээс бондын эргэн төлөлтийг гадаадаас дахин зээл хийх замаар хугацааг нь сунгахаас өөр гарцгүй болж. Ядаж 2.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж буй хөрөнгө оруулалтын зээл ном журмаараа олгогдсон бол Хөгжлийн банк ханшийн эрсдэлээс бусдыг нь дагаад гарах учиртай байжээ.

 

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих