Баяр бүрээр “ууж, идэх ёстой” гэсэн “код”-ыг хүүхэддээ өвлүүлээд байна уу
Ханиад томуугийн өвчлөл их байгаатай холбоотой эмнэлгүүд өвчтөнүүдээ дийлэхээ больсон. Зарим эмнэлэг “зоорийн” давхартаа өвчтөнөө хэвтүүлж, эмчлэгч нь хүрэлцэхгүй байсаар удаж байна. Харин энэ үед улс орон даяараа шинэ жилийн цэнгүүнд автан байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хүртэл шинэ жилийн баяраа 65000- 80000 төгрөгөөр хийнэ гэх. Айл гэрт байгаа хүн бүрийн тоогоор шинэ жилийн үдэшлэгийн мөнгө, бэлэгний мөнгө гэх мэт зардал ихтэй сар болж байх шиг. Гэтэл нөгөө талд нь нэг л өдөр ууж, идээд баярлахад зориулж өрх бүр ийм санхүүгийн дарамтанд орж байхаар гэрээрээ эмнэлгүүдэд эсвэл өвчтэй хүүхдэд мөнгөө хандивласан үлгэр жишээ алга шиг. Бид үр хүүхдүүддээ сайны үлгэр жишээ болж чадахгүй байгаагийн илрэл.
Улс орон бүр өөр өөрийн уламжлалаар шинэ оноо гаргадаг. Гэтэл шинэ жилийг хамгийн олон жил асаасан гацууртай айл, хамгийн олон шинэ жилийн өвгөн болсон хүн, хамгийн хамгийнийг шалгаруулж гэр бүлээрээ тэмдэглэдэг баймаар санагдана.
50 -100 мянган төгрөгөөр нэг өдөр “зад” тэмдэглээд маргааш нь амьдралдаа алдаа хийсэн мэт “царайлж” байхаар одооноос хүүхдүүддээ гэр бүлийн баяр гэдгийг нь ойлгуулах нь чухал.
Монгол хүүхдүүд шинэ жилээр гэртээ аав ээжтэйгээ гоё хоол хийж гарын бэлэг авна гэж мэддэггүй заншил тогтоод байх шиг. Орон оронд шинэ жилийн баяраар гэртээ хөгжилтэй байж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч баярладаг. Гэтэл манайд эсэргээрэй.
Гэртээ баярлаж байгаа хүүхдүүд нь өвчний улмаас эмнэлгийн хяналтанд байгаа “нөхдүүд” бололтой. Хүүхдийн өвчлөл их байгаа энэ үед юун баяр гэсэн өрхүүд их байна. Төр засагт бурууг “үүрүүлэн” эмнэлгээс эмнэлгийн хооронд “гүйх” эцэг эхчүүд он солигдох үед “билэгдлээ” бодон ихэнх нь цагийн тариагаа аваад гэрээрээ гардаг жишигтэй.
Энэ мэт хүүхдийн өвчлөлийн үеэр шинэ жилийн цэнгүүнд маш их мөнгө зарж байхаар өвчтэй хүүхдүүдээ баярлуулж, сайн үлгэр дуурайлал болж, хойшдоо үлдэх уламжлалаа одооноос тогтоохгүй бол энэ мэт өвдсөн ч үл тоон баярладаг байдал, хэнийг ч үл тоон өөрийгөө баярлуулдаг ийм хүмүүжил тогтох байдал хэрээс хэтэрч байна.
URL: