Харь гаригийн нисэх буудал байгуулахаас татгалзлаа
Францын Шатонеф дю Пап хэмээх жижиг хотын захирагч өмнөх дарга нарынхаа нэгэн адилаар хар гаригийн нисдэг биет буулгах талбай байгуулахыг хориглосон хуулийг хүчин төгөлдөр үлдээнэ гэж зарлажээ.
Уг хуульд “Нисдэг таваг, нисдэг тамхи буюу харийнхныг суулгасан аливаа нисдэг биет хотын газар нутаг дээр буусан тохиолдолд нэн даруй баривчлах ёстой” хэмээн заасан байдаг аж.
1954 онд Францад таваг болон тамхи хэлэрийн нисдэг биет үзэгдсэн тухай олныг хамарсан шуугиан дэгдсэний дараа хотын дарга Люсьен Жене гэгч уг хуулийг баталж байжээ. Түүнээс хойш үе, үеийн дарга нар оролдолгүй өнөөг хүрч байгаа гэнэ.
С.Төгөлдөр
URL: