С.Баярцогтод Швейцарийн прокурорын газраас эрүү үүсгэжээ

6089УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай тухай мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр The Guardian сайтад гарсан нь гол шуугиан болж байв.

 

Түүний оффшор данстай гэдэг нь олон нийтэд эл болсоноор оффшорыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарах болсон.

 

Өнөөдөр С.Баяцогтыг оффшор данстай болох нь нотлогдсон хоёр баримтыг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээллээ. Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг “С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэлээ.

Тус холбооны мэдээлж буйгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн “Кредит Суис” банканд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт ирсэн байна.  2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд оржээ.  Тодруулбал, 

 

“Таны хадгаламжийн дансанд 9.2 сая ам.доллар орсон. Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та энэхүү 9.2 сая ам.долларын мэдүүлэг, гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэл зэргийг бидэнд ирүүлнэ үү. Таны мэдээллийн нууцыг бид хадгалах болно” гэсэн албан бичиг илгээсэн нь илэрсэн байна.

 

 

Швейцарийн шүүхээс С.Баярцогтын “Кредит Суис” банкин дахь данс хууль бус хэмээн үзсэн тохиолдолд бүх мөнгийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэх юм байна.

 

Тэрбээр Швейцарь улсад “Legend plus capital limited” компанийн нэрээр оффшор данстай бөгөөд данс эзэмшиж эхэлсэн хугацаа нь Хятадад нээсэн он сартай давхцдаг.  Мөн “Credit Suisse, Switzerland Paradeplatz 8, CH-8070 Zurich Switzerland” гэсэн байршил дээр Швейцарь дахь оффшор дансаа нээжээ.

 

Мөн тус холбооноос УИХ-аар хэлэлцэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу Оффшор дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулахыг шаардлаа.

 

Б.Цэцэг

http://www.24tsag.mn/content/143937.shtml

 


URL:

Сэтгэгдэл бичих