Өнөөдөр төв сүлд модны гэрлийг асаана

4633e7f1b080e0f502cc2c810c9ec28b_700x700Сүхбаатарын талбайн сүлд модны гэрэл асаах ёслол өнөөдөр /12.19/ 18:00 цагаас болно. Жанжин Сүхбаатарын талбайн гацуурыг энэ арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс засч эхлэсэн бөгөөд хуучин гацуураа сэргээн засч байгаа юм байна.  Энэ жилийн гацуур нь 21 метр өндөртэй аж. Энэхүү хотын хамгийн өндөр гацуурыг төмөр арматураар угсарсан бөгөөд 600 ширхэг хиймэл ногоон гацуур зүүсэн байна. Мөн энэхүү гацуурыг тойрон 800 ширхэг буюу 8000 метр урттай шар лед гэрлээр гоёжээ. Харин энэ жил Төв талбайн гацуур маань шар, цагаан өнгөөр гэрэлтэн асах нь ээ.Энэ жилийн төв талбайн гацуурыг гэрэлтүүлэг чимэглэлийн компанийн 20 ажилчин засч, чимэглэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих