Rolls Royce-ийн дотоод шийдэл ямар вэ
Манай дэлхийн авто үйлдвэрлэгч Rolls Royce фирм 2015 оны Женевийн авто шоуны үеэр Serenity Phantom загварынхаа дотоод засал, тансаг урлалын тухай танилцуулж байв. Өнөө үеийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг дотоод засал бүхий Serenity Phantom загварын салон чимэглэлийн тухай CNN онцолжээ.
Энэ машины эд анги бүр дээд зэрэглэлийнх. Тэр ч бүү хэл салоны доторх модон оруулга (дубэн гоёл) нь хулс модыг өнгөлж янзалсны сацуу интоорын модыг дээр нь дүрслэн хийжээ.
Суудал, дээвэр, түшлэг зэргийг БНХАУ-ын Сужоу хотод тусгайлан захиалсан дэлхийн хамгийн үнэтэй хийгээд хамгийн эртний түүхтэй хөх торгыг боловсруулан, ширхэг бүрээр нь нэхэж хийжээ. Энэ бол дэлхийн хамгийн их ажиллагаа шаардсан, хамгийн уран тансаг нэхмэл юм.
Rolls Royce-ийн эл салоны дотоод шийдэл нь яг л үнэтэй зочид буудлын хамгийн тансаг өрөөнд тухалж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж Serenity Phantom-ийн дотоод чимэглэлийг урласан хятад загвар зохион бүтээгч Черика Хайе ярьжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ТАНСАГ