Хуурамч архинаас болгоомжил
Шинэ жилийн өдрүүд ирсэнтэй холбогдуулан гадуур нэр хаяг, гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ихээр зарж буйг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж буй.
Тэгвэл бидэнд архийг хуурамчаар савлаж буй гэсэн мэдээлэл ирлээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байранд хийсэн бичлэгийн мөн илгээсэн юм. Тухайн бичлэгт хэд хэдэн архийг савлахаар зэхсэн дүр зургийг буулгасан байна. Тиймээс иргэд та бүхэнд гар дээрээс худалдан авалт хийхгүй байх, архийг баталгаат цэгээс худалдан авахыг анхааруулж байна. Бид энэ талаар ажлын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсээс тодруулж, та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
URL: