АН-ын даргад нэр дэвшигчдийн төлбөр 40 саяар нэмэгдэв
АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, АН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний гишүүн М.Чимэддорж нар бүртгүүлсэн. Гэвч Намын сонгуулийн хороо нь М.Чимэддоржийг хасах шийдвэр гаргажээ. Түүнийг долоо хоногийн дотор 200 сая төгрөгөө бүрдүүлээгүй гэдэг шалтгаанаар хассан байна. Уг нь М.Чимэддорж Намын сонгуулийн хороондоо хүсэлт гаргасан юм. Хүсэлтдээ “Намын сонгуулийн хорооноос баталсан сонгуулийн журамд заасан сонгууль зохион байгуулах зардлыг нэр дэвшигчид ижил тэнцүү хувааж төлөх зохицуулалтыг ойлгож байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 17-ны 16:00 цагаас өмнө сонгуулийн зардлын өөрт ногдох хэсэг болох 200 сая төгрөгийг намын дансанд тушааж амжихааргүй байна. Тиймээс сонгуулийн зардлын 100 сая төгрөгийг арванхоёрдугаар сарын 19-ний 12:00 цагаас өмнө, үлдсэн зардлыг 2017 оны нэгдүгээр сарын 7-ноос өмнө тушаах хүсэлтэй байна” гэсэн байв. Гэсэн хэдий ч Намын сонгуулийн хороо нь өчигдөр хуралдаад түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргажээ.
АН-ын сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахад 1.2 тэрбус төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар энэхүү зардлаа зургаан нэр дэвшигчдээ хувааж нэр дэвшигч тус бүр 200 сая төгрөг төлнө гэж тооцжээ.
АН-ын сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахад 1.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар энэхүү зардлаазургаан нэр дэвшигчдээ хувааж нэр дэвшигч тус бүр 200 сая төгрөг төлнө гэж тооцжээ. Гэвч нэр дэвшигч М.Чимэддорж намын даргын сунгаанаас хасагдсанаар бусад нэр дэвшигчийн төлөх мөнгө нэмэгдэж байна. Тодруулбал, 40 саяар нэмэгдэж, нэг нэр дэвшигч 240 сая төгрөг төлөхөөр болов. Энэ талаар М.Чимэддорж “Надад ногдож байсан 200 сая төгрөгийг өчигдөр бусад нэр дэвшигч хувааж төлсөн гэж ойлгож байгаа” гэв. Намынхаа сонгуулийн хорооны шалгуурыг хангасан нэр дэвшигчдэд өнөөдөр 12:00 цагаас нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна.
eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ямар аргаар хулгай хийж энэ их мөнгийг дарна аа.
”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР” гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД “ХУЦ” ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон” гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.