БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ
Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гаригт тэнгэрт дэвшсэнээс хойшхи хугацаанд энэ эрхэмтэй холбогдох хоёр үйл явдал болсон.
Нэгд, 1999 онд Монгол Улсын хэмжээний canал асуулгаар “ХХ зууны шилдэг улстөрч” болсон.
Хоёрт. 2002 онд Монголын төр түүпий амь үрэгдсэн шалтгааныг “улс төрийн аллага ”гэж дүгиэлт гаргасан. Улмаар 145 гишүүнтэй Олон улсын парламентын холбоо уг хэргийг онцгой хяналтдаа авсан.
Сэтгүүлч Б.Ганболд (одоо “Үнэн” сонины эрхчэгч) 1999 онд “Зууны мэдээ” сониныг үүсгэн байгуулсан юм.
Э.Бат-Үүлийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, түүний ‘Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалт хэрэгжсэнээр УИХ-ын төв хэвлэл “Ардын эрх”, Монгол Улсын Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонин татан буугдаж, үйл ажиллагааг нь 1998 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон зогсоолоо. Өнөөгийн “Зууны мэдээ” сониныг Б.Ганболд, “Өдрийн сонин”-ыг Ж.Мягмарсүрэн нар тус тус санаачлан шинээр байгуулж, татан буугдсан төрийн өмчийн сонинуудын . байр, хэвлэх үйлдвэрийг маш өндөр үнээр түрээслэн, агуулахад нөөцөлж байсан сонины цаас, хэвлэлийн будаг, бусад материалыг дахин өөрсдийн мөнгөөр худалдан авч, тэнд ажиллаж байсан сэтгүүлчдийг үргэлжлүүлэн мэргэжлээрээ ажиллах бололцоогоор хангав. Түрээсийн гэрээг Зандаахүүгийн Энхболд даргатай Төрийн өмчийн хороотой хийсэн.
Ж. Мягмарсүрэнгийн сонин нэг хэсэг хугацаанд “Ардын үндэсний эрх” нэртэй гарч байв. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуультай уялдуулан дагуулж гаргасан тогтоол шийдвэрээр “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” гэсэн нэрийг дахин хэрэглэхийг таван жилийн хугацаанд буюу 1994 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хориглосон учраас нэр давхцаж байна гэсэн эсэргүүцэл, шүүмжлэл их гарч тус сонины үйл ажиллагааг нь зогсоох тухай хүртэл яригдаж эхэллээ. Эцэст нь ямар ч “ард”, “эрх” гэсэн үггүй “Өдрийн сонин” гэсэн нэртэй болсноор асуудал шийдэгдсэн юм. Харин Б.Ганболдын шинэ сониндоо өөрөө өгсөн “Зууны мэдээ” нэр нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг зөрчөөгүй байсан учраас 1999 оны нэгдүгээр сарын 4-ний даваа гаригийн анхны дугаараасаа уг нэрээрээ гарснаас хойш одоо болтол хэл ам дагуулаагүй.
“Зууны мэдээ” сонин эхнээсээ маш сайн гарч байсан учраас хөдөө орон нутагт 7000, нийслэлд 5000, нийт 12 мянган захиалагчтай болж, долоо хоногт ням гаригаас бусад зургаан өдөрт нь гардаг үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл болж чадсан юм. Ингэж шилдгийн шилдэг сонин болоход Б.Ганболд эрхлэгч санаачлан “XX зууны манлай”-г 40 номинацаар шалгаруулсан нь нөлөөлсөн. Нэг номинацын санал асуулгын хугацаа 14 хоног үргэлжилж байсан агаад сонины дугаар бүрийн хамгийн арын нүүрт оролцогчдын санал бичихэд зориулж бичгийн цаасны 1/8-ны хэмжээтэй зайг гаргаж байлаа. Санал асуулгад оролцогчид нь зөвхөн уншигчдаар хязгаарлагдаагүй. Учир нь, “XX зууны манлай”-г шалгаруулахдаа “Зууны мэдээ” сонин нь Монголын радио, ММ агентлагийг оролцуулснаас үүдэж уншигч, сонсогч, үзэгчдийн дунд явуулсан улсын хэмжээний санал асуулга болж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй.
XX зууны манлайгаар шалгарсан шилдэгүүдииг танилцуулъя. (Нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичлээ)
1. XX зууны шашны зүтгэлтэн – АГВААНЛУВСАН- VIII Богд
2. XX зууны түүхэн үйл явдал – АРДЫН ХУВЬСГАЛ-1921
3. XX зууны шилдэг нийтлэлч Бат-Эрдэнийн БАТБАЯР
4. XX зууны монгол бөх Хорлоогийн БАЯНМӨНХ
5. XX зууны соён гэгээрүүлэгч Цэндийн ДАМДИНСҮРЭН
6. XX зууны уртын дуучин /эрэггэй/ Жагзавын ДОРЖДАГВА
7. XX зууны экологийн ололт Аюурзанын ДУЛМАА
8. XX зууны шилдэг найруулагч Дэжидийн ЖИГЖИД
9. XX зууны шилдэг улстөрч Санжаасүрэнгийн ЗОРИГ
10. XX зууны шилдэг тамирчин Дугарбаатарын ЛХАГВА
11. XX зууны цэргийн жанжин Жамъянгийн ЛХАГВАСҮРЭН
12. XX зууны манлай дуучин Норовын НОРОВБАНЗАД
13. XX зууны циркийн жүжигчин Бэгзсүрэнгийн НОРОВСАМБУУ
14. XX зууны яруу найраг “МИНИЙ НУТАГ”
15. XX зууны сайн малчин Доржанцаншйн МАЖИГ
16. XX зууны хөгжмийн зохиолч Лувсанжамбын МӨРДОРЖ
17. XX зууны манлай бүжигчин Юндэндоржийн ОЮУН
18. XX зууны дуурийн дуучин /эрэгтэй/ Цэвэгжавын ПҮРЭВДОРЖ
19. XX зууны эрдэмтэн Бямбын РИНЧЕН
20. XX зууны шинэ нээлт – САНСРЫН НИСЛЭГ-1981
21. XX зууны эстрадын дуучин /эмэггэй/ Батмөнхийн САРАНТУЯА
22. XX зууны эстрадын хамтлаг “СОЁЛ-ЭРДЭНЭ”
23. XX зууны эх оронч Дамдины СҮХБААТАР
24. XX зууны бүжиг дэглээч Цэрэндуламын СЭВЖИД
25. XX зууны шилдэг роман “ТУНГАЛАГ ТАМИР”
26. XX зууны эстрадын дуучин /эрэгтэй/ Хурлатын ТӨМӨР
27. XX зууны шилдэг сэтгүүлч Лодонгийн ТҮДЭВ
28. XX зууны дуурийн дуучин Хорлоогийн УРТНАСАН
29. XX зууны шилдэг дуу “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ”
30. XX зууны сайхан эмэгтэй Лувсанжамцын ЦОГЗОЛМАА
31 XX зууны кино “ЦОГТ ТАЙЖ”
32. XX зууны төрийн зүтгэлтэн Юмжаагийн ЦЭДЭНБАЛ
33. XX зууны шилдэг жүжигчин /эмэгтэй/ Түдэвийн ЦЭВЭЭНЖАВ
34. XX зууны шилдэг жүжигчин /эрэгтэй/ Цагааны ЦЭГМЭД
35. XX зууны шилдэг зураач Очирын ЦЭВЭГЖАВ
36. XX зууны уран барималч Сономын ЧОЙМБОЛ
37. XX зууны түүхт хүн Хорлоогийн ЧОЙБАЛСАН
38. XX зууны гарамгай ачтан Түндэвийн ШАГДАРСҮРЭН
39. XX зууны бүтээн байгуулалт “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР
40. XX зууны яруу найрагч Бэгзийн ЯВУУХУЛАН
Дээр жагсаасан номинац тус бүрт шалгарсан манлайг тухайн үед нь улс даяар алдаршуулах зорилгоор “Зууны мэдээ” холбогдох материал нийтэлж, Монголын радио тусгай нэвтрүүлэг сонсогчдодоо хүргэж, ММ агентлаг дүрст нэвтрүүлгээр үзэгчдэдээ бэлэг барьж байлаа. Санжаасүрэнгийн Зоригийг “XX зууны шилдэг улстөрч”-өөр шалгарахад сэтгүүлчдээс бэлтгэн сонинд нийтэлсэн зарим материалаас уншигчдадаа хүргэе.
БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ
С.Зориг, түүций дуу С.Оюун нарын оюутан үедээ харилцаж
байсан захидлаас хэсэглэж авлаа.
1984-1У-7.Москва хот
(С.Зоригоос)
Сайн байна уу, миний хайрт дүү? Ах нь сая чиний захиаг аваад их баярлалаа… Ер нь бол манай хүмүүс ихийг үзэж, харж мэдэж байгаа учир тэд дургүйцлээ илэрхийлэх нь зүй ёсны асуудал юм, яагаад гэвэл манай нийгэм тогтвортой байдлаа алдаж байна. Уг нь зарчим ёсоор бол тэргүүний нийгэм байх ёстой. Би Унгарын туршлагыг л их сонин гэж үзэж байна. Тэд ард түмнийхээ амьдралын төвшинг нэлээд дээр гаргасан, тэгээд одоо өр төлөх ажилтай ч тэр төвшингөө барьж байна. Тэгэхэд манай ард түмний амьдралын төвшин тун дорой байна. Зөвхөн амьдралын зайлшгүй хэрэгцээг л хангаж байна. Хүмүүсийн нөхөн үржихүйг хангах төвшинд л байгаа бөгөөд тэднийг хувь хүний (личность) амьдралын төвшинд хүргэж чадахгүй байна. Тиймээс ч бодож санаж байгаа зүйл нь дорой, эринээсээ хоцорсон явдал тун тод харагдаж байна. Хотод мах олдохгүй, ер нь юм их ховор байгаа сурагтай. Энэ нь жилийн жилд Улсын эдийн засгийн бодлогыг үндсээр нь солих хэрэгтэй юм.
Миний дүү англи хэлээ сайн сураарай. Ах нь сурахыг оролдож дүүгээ гүйцэхээ бодно. Ер нь цагаа зөв зохицуулж байх хэрэгтэй юм. Хэчнээн их юм чи мэддэг болно, төчнөөн чиний боломж их болно шүү дээ. Тэр чинь олон юм үзэж, нүд тайлна гэсэн үг. Бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй (Үнэндээ бол Японы төвшинд очтол хол байна л даа) Тэгэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг юм.
1985.III.28 Прага (С.Оюунаас)
Харин саяхан хэдэн хүүхэдтэй. ярилцаад, одоогийн манай залуучууд яагаад ийм байдалд хүрэх болсон, ер нь яагаад бид бүх салбарт зогсонги байдалд орсон юм гэх мэтээр ярилцсан чинь бүгд л сайхан сайхан ярих боловч яг ажил хэрэг болгохдоо хүрэхээр..!
Та ойлгож байгаа биз дээ. Ийм учраас ядахдаа өөрсдийн цагаа сонирхолтой өнгөрөөе, нэг удаа ч болов тодорхой ажил хнйе гэцгээгээд 5-6 хүнгэй бүтээлч хамтлаг байгуулж, ганц хоёр жижиг кино авч хийж үзье гэсэн юм. Одоо хэрэгтэй ном зохиол цуглуулж эхэлж байгаа. Бидний ажил явж эхлэнгүүт танд тэр тухай бичнэ…
ОРОН НУТАГТ “ХӨЛТЭЙ” БОЛГОХ, ТӨВД БУЙ “ТОЛГОЙГ” ЦЭНЭГЛЭХ
Ардчиллын удирдагчид 1992 оны парламентын сонгуульд хиартлаа цохиулав. 1992 оны УИХ-ын сонгуульд МСДН-1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл-4, нийт тавхан суудал авсны нэгийг С.Зориг телөөлж байв. Сонгуулийн үр дүн нь ардчиллынханд сүр сүлд болсон нэгнийгээ бараадах хэрэгтэйг ойлгуулжээ. Сонгуулийн дараа сөрөг хүчнүүд нэгдэн Монголын Үндэсний Ардчилсан нам (МҮАН) байгуулж, С.Зориг болон бусад лидер намаа бэхжүүлэх, орон нутагг “хөлтэй” болгох, төвд байгаа “толгойг” цэнэглэх их ажил өрнүүлэв.
Дөрвөн жил шаргуу ажилласныхаа үр дүнг ч үзэв. МҮАН-МСДН-ын хамтран байгуулсан “Ардчилсан холбоо” эвсэл 1996 оны Парламентын сонгуульд 50 суудал авч олонхи болсон нь шинэчлэгч залууст шинэ, өргөн боломж нээж байлаа. Гэвч эрчтэй, шийдэмгий эхэлсэн эвслийн үйл ажиллагаа сааталд орж эхлэв. ‘Гишүүн, гишүүн бус” гэсэн зөрөлдөөн нь сөрөг хүчинд олзлогдон барьцаалагдахад хүргэсэн дотоод зөрчилдөөнт байдалд оруулжээ. УИХ дахь олонхи “орчилдон тэмцэлдэж” байвч аль ч бүлэглэл алхам бүртээ “Зориг юу гэх бол” хэмээн түүний зүг сэмхнээр хардаг байсан гэхэд хилсдэхгүй.
ЕРӨНХИЙ САЙДЫН СУРАГ БА МОНГОЛД УЧИРСАН ЭМГЭНЭЛ
1998 оны тавдугаар сард Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоход С.Зориг Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллалаа. Үүнээс гурван сарын дараа Ардчилсан Нам дахь “Элсний 13” бүлэг сөрөг хүчин МАХН-тай эвсэн Засгийн газрыг унагав. Ингээд Ц.Элбэгдорж Еренхий сайдын үүрэг гүйцэтгэгч, бусад сайд нь бүгдээрээ бас үүрэг гүйцэтгэгч болов. Шинэ Засгийн газар байгуулахад тэргүүлэх шинэ Ерөнхий сайдыг тодруулах ажил эхэллээ. Үйлчилж байгаа хуулиар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд “галт тэрэг” хөдлөх ёстой. Ардчиллынхан өөрийн удирдагчдын нэг Да.Ганболдыг Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвигүүллээ. Н.Багабанди Ерөнхийлөгч долоон удаа татгалзлаа. Дугаар хорооны дугаар иргэнээс “захиас” авсан Ерөнхийлөгч Н.Багабанди эвслийн өөдөөс тэс хөндлөн зөрүүдлэв. “Одоо С.Зоригийн нэрийг дэвшүүлэх цаг болсон” гэх яриа улам чанга, улам тод дуулдаж байлаа.
МҮАН-ын удирдагчид “С.Зоригийг Ерөнхий зөвлөлийн хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлээгүй байсан” гэж одоо мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвигүүлсэн бичиг баримт үйлдэж тамгалаад Ерөнхийлөгчид барих нь хэрэг дээрээ хамгийн сүүлчийн техникийн гэмээр, ёс төр гүйцэлдүүлсэн төдий ажиллагаа юм. Үүний өмнө намын “нөлөө бүхий нөхөд” харилцан ойлголцож хэн нь анхлан нэр дэвшигчийн нэрийг сонордуулах, хэн нь дэмжих, хэн нь бусдыг ухуулж өөртөө татах гэх зэргээр үүргээ хуваадаг учиртай. Энэ бүхэн МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хуралд орохын өмнө хийгдэж байж.
Саяхан УИХ-ын гишүүн Д.Энхбаатар нэгэн ярилцлагадаа “С.Зориг Ерөнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гариг) надтай хамт Улаан-Үд явалгүй хоцорсон” гэж мэдэгдсэн. Энэ нь С.Зориг хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн үг. Учир нь Н.Багабанди С.Зоригийг “хана мөргүүлж” зүрхлэхгүй нь мэдээж байсан. Өөр сувгаар тавдаж үзэхэд Ерөнхийлөгч зөвшөөрөх магадлалтай байсан гэх яриа ч бий. Гэтэл Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайдаар С.Зоригийг… гэхийн оронд “Ардчилсан хөдөлгөөний удирдагч, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт амь үрэгдлээ” гэсэн гаслант мэдэгдэл бямба гаригийн өглөө Моншл даяар хангинасан.
С.Зориг 1990 оны зун сонинд өгсөн ярилцлагадаа “(Надад) улстөрийн зуггэлтэн болох боломж бий” хэмээн хариулж байв. Урьдын тогголцоог халсан тайван хувьсгалын удирдагч гэдэг нь хэн бүхэнд илэрхий болчихсон үед тэрбээр өөрийнхөө тухайд ердөө л ингэж даруухан өүүлж байсан юм. С.Зоригийг уншигч, сонсогч, үзэгчид маань шинэ мянганы босгон дээр “Зууны манлай улстөрч”-өөр тодрууллаа.
МОНГОЛЧУУД БИД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНЫ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ
Дээрх материалууд нь 1999 онд “Зууны мэдээ” сонинд гарсан нийтлэл гэдгийг уншигчдадаа дахин хэлье. Харин энэ 2016 оны арваннэгдүгээр сарын 7-нд С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга, гавьяат эдийн засагч Да.Ганболд орлоо. Түүний ярианаас хэрвээ Н.Багабанди Ерөнхийлөгч өөрийг нь долоо буцаалгүй Ерөнхий сайд болоход зөвшөөрсөн бол одоо нэгэнт үгүй болсон талийгаач хүмүүсийн тоонд багтах магадлалтай байж. Тийм ч учраас дотроо тэр үеийн Ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуайд зөвшөөрөөгүйд нь баярлаж явдгаа ярианы далимд илэрхийлээд авч байна. Дээр нь бас С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан гэдгийг ярилаа.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Зоригийг Ерөнхий сайд болгоно гэж танай нам дотроо ярьж байсан гэж үнэн үү?” гэсэн асуулгад,
-Үнэн. Тэр бол маргааш нь олонхийн бүлгийн хуралдаанаар ороод албан ёсоороо нэрийг нь дэвшүүлэх, шийдвэр гаргах урьд өдөр алагдсан байдаг гэж хариуллаа.
Тэртээ 1999 онд УИХ-ын гишүүн байхдаа Д.Энхбаатар, түүнээс хойш 18 жилийн дараа Да.Ганболд нар Монгол Улсын Ерөнхий сайдад “Ардчилсан холбоо” эвслээс С.Зоригийг нэр дэвшүүлэх асуудал яригдсан гэдгийг сэтгүүлч бид ишлэл болгон хойшид хэрэглэж болохуйц баримтын төвшинд ийнхүү өгүүллээ. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвслээс парламентад сууж байсан МҮАН. МСДН-ын нийт 50 гишүүнээс зөвхөн дээрх нэр бүхий хоёр эрхэм л С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гэж байсан гэдгээ нээлттэй илэрхийллээ. Бусад 48-ын зарим нь мэдсэн байсан ч үнэнийг хэлэх сонирхолгүй байх, зарим нь тухайн үед нөлөө багатай гишүүд байсан учир огт сонсоогүй байх.
“Өшөө” кинон дээр сэлэм Тогмидыг буудсан этгээдийг баривчиллаа гэж илтгэхэд жанжин Д.Сүхбаатар “Биш ээ, цаад эзнийг нь” гэдэг дээ. XX зууны шилдэг улстөрч С.Зоригийг Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд болгохоор нам, эвслээс нь нэр дэвшүүлэх бүлгийн шийдвэр гарахын урьд орой амь насыг хөнөөсөн захиалагч, гүйцэттэгч, хамтрагчид нь хэн бэ гэдэг асуултын хариуг Монголын нийгэм 19 дэх жилдээ хүлээж байна.
Монголчууд бид бүгдээрээ Монголын цагдаа, шүүх, прокурорын байгууллагынхны мэргэжлийн ур чадвар, бас саруул ухаанд нь итгэдэг.
Б.ЕРӨНТЭЙ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: