Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

f66cf6503b3b98b6450c7b41902d55cd_1243Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-21-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2016 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 21-22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих