1072 хувьцааг хэзээ амь оруулж, амлалтаа биелүүлэх вэ МАН-ЫН ГИШҮҮДЭЭ!!!

8z4w4z9389Бүтэн дөрвөн жил шахуу амь ороогүй хувьцаа УИХ-ын сонгуулийн өмнөхөн амьтай болсон. Засгийн газраас 1072 хувьцаатай иргэдээс 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг гаргасан билээ. Сонгуулийн өмнөх хоёр долоо хоногт зуу, зуун мянгаар хуваагдаж хувьцаагаа худалдсан иргэдийн дансанд орсон юм. Мөн нилээн хүлээлт болгож байж сүүлийн 100 мянган төгрөг орсон билээ.

Тэгвэл өнөөдрийг хүртэл 1072 хувьцааны сүүлийн 100 мянган төгрөгөөс эхлүүлээд, эхний 100 мянгаа ч  аваагүй иргэд цөөнгүй байгаа юм.

Түүнчлэн түүнийгээ хэрхэн авах, авч болохгүй бол хувьцаагаа хэрхэх талаар ямар нэгэн шийдэл өдийг хүртэл гараагүй байна. Мөн Оюу-Толгойн хувьцаа эзэмшиж байгаа иргэд хувьцааныхаа үр ашгийг ч мэдэрч чадахгүй байгаа билээ.

Тиймээс уг хувьцаагаа худалдахаар арай хожуу шийдсэн хүмүүс хохирч “яахаа мэлдэхгүй” ацан шалаанд ороод байгаа юм. Тус иргэд банканд байршуулсан хувьцаагаа авах эсэхээ мэдэгүй эргэлзсээр өнөөдрийг хүртэл нилээн хугацааг өнгөрөөлөө.

Ийнхүү ацан шалаанд орсон иргэдээс асуугаарай “Банкнаас буцаагаад хувьцаагаа авсан уу” хэмээн асуугаад үзвэл “Нээрээ хувьцааны мөнгө орохгүй юм байхдаа” хэмээн хариулах нь элбэг. Бараг мартчихсан тууж яваа байх.

Энэхүү асуудалтай холбоотой Хөрөнгийн биржээс тодруулахад “Манай байгууллагын хувьд бид өөр дээрээ арилжиж байгаа хувьцаануудын талаар л мэдээлдэг. 1072 хувьцааны хувьд Засгийн газартай холбоотой. Тиймээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс энэ талаар мэдээлэл авах боломтой” хэмээн мэдэгдлээ.

Харин Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ”Манайх энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь Засгийн газраас эхлээд шийдвэр гаргах ёстой. Тэрхүү гаргасан шийдвэрийг манай байгууллага хэрэгжүүлж ажилладаг. Тиймээс Засгийн газраас тодорхой мэдээлэл өгөх боломжтой” хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн Брокер диллерийн компаниудаас тодруулахад ”Бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл алга. Засгийн газрын үйлж ажиллагааг хүлээх хэрэгтэй” хэмээн мэдээлсэн юм.

Ийнхүү иргэдийн хандаж болох анхан шатны байгууллагууд ямар ч мэдээлэлгүй байна. Харин Засгийн газарт суугаа гишүүд албан тушаалын сунгаанд болон, авсан, өгсөнөө яриад завгүй байгаа бололтой.

Уг нь “Мэргэжилийн” хэмээн тодотголтойгоор өөрсдийгөө МАНдуулсан уг намын бүх гишүүд, нэр дэвшигчдийн бүгдэнгийнх нь мөрийн хөтөлбөрт “Энэхүү мөнгийг гүйцэт олгоно. Түүгээр ч барахгүй үлдэгдэл хувьцааг хүртэл худалдан авна.” хэмээн тусгасан байдаг. Бүр бүгдийнх нь шүү. 1072 хувьцаа, оюутны сургалтын төлбөрийн зээл, тэтгэвэр нэмэх гэх мэт амлалтууд өгсөн билээ. Тэрхүү амлалтууд их өрийн асуудалд дарагдаад байгаа бололтой.

Харин эдийн засгийн энэ хямралтай үед хувьцаанаасаа мөнгөжих бодол олон нийтэд төрөхөөс аргагүй юм.

Тиймээс МАН-ын гишүүдээ 1072 хувьцааг хэрхэн амь оруулж, амлалтаа биелүүлэх гэдэг хүн бүрийн асуулт болоод байна!!!

Б.Учрал

BreakingNews.MN


URL:

Нэр: r Огноо: 18 December 2016

amalsanaa bieluul man

Сэтгэгдэл бичих