Чапигийн хүсэл биелжээ

Нэг хэсэг элэглэх урлагаар үзэгчдийг хөгжөөж байсан жүжигчид бол яахын аргагүй Чапи, Суурь хоёр юм. 40  шүргэж яваа энэ эрхэмийн хувийн амьдралд сүүлийн үед дэвшил гарч байгаа бололтой.

Тэрээр “Live comedy” нэвтрүүлгийг хөтлөн үзэгчдийн хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэрээр  нэвтрүүлгийн үеэр сайн ханьтай болж, үрийн зулай үнэрлэн, аав ээждээ ач, зээг нь үзүүлэх хүсэлтэйгээ нууж хаалгүй хэлэхэд хүмүүс инээлдэн хүлээж авч байсан.

Хаа явсан газраа олныг хөгжөөж байдаг болохоор үзэгчид энэ үгийг нь тоглоом наргиан мэтээр хүлээж авсан нь ойлгомжтой. Гэвч энэ нь түүний чин сэтгэлийн үг байсан гэсэн шүү. Ямартаа ч Чапигийн хүсэл биелж, заяаны ханьтайгаа учирч үрийн зулай үнэрлэсэн бололтой. Тэрээр саяхан их л аз жаргалтай хотынхоо төв талбайгаар шинэ хүнээ салхилуулж яваа харагдсан шүү.

Э.Мишээл NUUTS


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих