Д.Банди багшид багадаад байна уу?
Боксын сайн дасгалжуулагч, Ардын багш Д.Бандийн шавь нар олимпоос алт мөнгөн медаль хүртэж байсан цаг саяхан. Шавь нар нь алдрын оргилд хүрч, амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн ч дасгалжуулагч багшаа сайн хараагүй, шагналаасаа багшдаа ноогдох хувиа ч бүрэн өгч амжаагүй гэж ярьдаг. 2016 оны Риогийг олимпийн үеэр Д.Банди багшийг үгүйлсэн хүн мөн ч олон байсан даа. Нам гүмхэн амьдардаг байсан Д.Банди багш саяхан нэг рекламанд оролцжээ. Эр зоригийн спорт гэгддэг боксын дэлхийд нэртэй дасгалжуулагч, жинхэнэ мужык гэгддэг Д.Банди багшийг аяга таваг угаагч шингэний рекламанд тоглуулсан нь арай “жулдаа” юу даа. Ядаж л алх, сүхний рекламанд тоглосон бол…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХӨЛӨЛМӨРИЙГ НЬ ЗОХИХ ЁСООР ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.
багшийг маань гэрийн авгай болгочих юмаа