Парламентад “төлөөлөлгүй” Дундговьчууд хөөрхий
Дундговьчууд сүүлийн таван жил УИХ-д төлөөлөлгүй, дуу хоолойгүй байлаа. Уг нь Дундговиос сонгогдсон эрхэм гишүүн бий л дээ. Гэвч эрхэм гишүүн чуулганы хуралдаанд сууж, тойргийнхоо иргэдийн дуу хоолой болж, тэднийхээ асуудлыг ярьж хэлэх ёстой гэдгээ ухаарч амжилгүй явсаар таван жилийг ардаа орхиж байна.
Хэнийг ярьж байгааг гадарлаж байгаа байлгүй дээ. “Мон Уран”-аар овоглогддог Б.Наранхүү шинээр бүрэлдсэн парламентын хамгийн их таслалттай нэгнээр тодорчихоод явж байна. Хаана хэзээ тойргийнхоо иргэдийн асуудлыг шийдвэрлэх гээд явдаг юм бүү мэд. Ямар сайндаа л УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Ардчилсан намын бүлэгт зориулт хэлье. Б.Наранхүү гэж нэг сайн эр байна. Би түүнийг таван жил энэ танхимд орж ирж суусныг нь харсангүй. Хуралдаа яагаад суудаггүй юм гэж асуусан хэвлэлийнхэнд “мэдэхгүй юм чинь” гэж хариулдаг юм билээ. Энэ хүнийгээ хуралд нь суулга” гэж зандарч байх билээ дээ.
Үнэхээр ойлгодоггүй, мэдэхгүй асуудал яригдаад байдаг юм бол мэддэг, чаддаг салбартаа очиж, ажиллаж, хүчээ өргөсөн дээр биш үү. Мундаг бизнесмэн гэж түүнийг үнэлдэг. Тэгвэл түүнийгээ л хийгээд явбал улс орондоо ч, өөртөө ч ашигтай баймаар.
Гэтэл Дундговьчуудын төлөөлөл гэх нэр зүүчихээд л хаагуур ч яваад байдаг юм бэ дээ бүү мэд. Тэгээд “та яагаад хуралдаа суудаггүй юм бэ” гэж асуухаар “Хятадуудыг чөлөөтэй хил нэвтрүүлэх асуудлыг ярьвал чуулгандаа сууна. Үгүй бол очихгүй” гээд л яриад сууж байгаа хүн дээ. Бүгд л татвараас нуусан хөрөнгөө хууль бусаар хадгалж, оффшор дансанд хийхийг эсэргүүцэж байхад харин Б.Наранхүүгийн хувьд эсрэгээрээ дэмжиж, олсон хөрөнгө татваргүй бүсэд хадгалах нь зүйтэй гээд яриад сууж байх жишээтэй.
Нэг ийм л нөхөр төлөөлж байгаа учраас Дундговьчууд таван жилийн туршид чуулганы танхимд дуу хоолойгүй амьдарчээ.
Үндэстэн агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
uher
Иш чааваас даа ядуу ядуу нэг будаа агшаагчаар сонгосон сураг байсан