Э.Мөнхтөр: “Өвлийн тууж”-аас би хүссэн дүрээ авсан

12-16-9hh_700x700Т.БАТСАЙХАН

Өөр нэгэн түүх өгүүлэх “Өвлийн тууж” киноөчигдөр нээлтээ хийлээ.  Тус киноны гол дүрдтоглосон жүжигчин Э.Мөнхтөртэй ярилцлаа.

-Таны хамгийн “отгон” уран бүтээл үзэгчдэдхүрлээ. Энэ киноныхоо тухай сонирхуулахгүйюу?

-Уран бүтээл төрөх болгонд сэтгэлд хоёр өөр зүйл буудаг.  Мэдээж их баярлана, түүний ха­жуугаар ямар кино болсон бол, хүмүүс хэрхэн хүлээж авах вэ хэмээн эмээнэ. Одоогоор энэ хоёр бодол толгойд эргэл­дэж байна. “Өвлийн тууж” кино өөрөө их онц­логтой бүтээл.  Зохиол нь их сонирхолтой. Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба гуайн ач охин бичсэн байгаа.  Мөн түүний хань найруулагч Б.Тулгаа маань найруулсан. Нэгэн гэр бүлээс төрж буй томоохон бүтээл юм.  Тэгэхээр найзуудынхаа саналыг сайхан хүлээн авсан.  Зураг авалт бараг бүтэн жил явагдсан даа.

-Танд ямар дүр оногдов.  Дүрийнхээ тухай юухэлэх вэ?

-Гэмгүй царайны цаана гэмээ нуусан нэг тийм зэвүүн дүр байдаг даа.  “Өвлийн тууж”-д би тийм л  дүрд тоглолоо.  Яагаад ч юм бэ би хэн нэгэн найруулагч надад тийм дүр санал болгоосой гэж шатаж явах үед Б.Тулгаа хүссэн дүрийг минь өгсөн. Энэ кинонд Монголд анх удаа цуврал аллагын талаар гардаг.  Энэхүү цуврал аллагын буруутанг олох уу, тэр нийгэм нь аллагын гол эзэн үү гээд олон асуултын ха­риуг киноноос авах боломжтой л доо.

-Та сургуулиа төгсөөд “Амьдралын амт”, “Сайн уу, амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Эр хүн болгож өгөөч”, “Аюултай харилцаа”зэрэг дэлгэцийн уран бүтээлүүд дээр ажиллаж байна.  Ер нь дагная гэж шийдчихсэнүү?

-2008 онд “Сайн уу Амьдрал минь” кинонд тоглосноос хойш дэлгэцийн урлаг руу эргэлт буцалтгүй орсон. Гэхдээ мэдээж жүжигчин хүн юм чинь олон төрөлд тоглох, өөрийгөө сорих хүсэлтэй байгаа.  Яг миний үндсэн мэргэжил бол Хөгжимт театр, музыклийн жүжигчин юм шүү дээ.  Мөн “Хувьсал” продакшнд хоёр жилийн хугацаанд ажиллаж драмын жүжигт орж байлаа.  Намайг хэрхэн хөрвөж уран бүтээл хийхийг цаг хугацаа харуулна байх.

-Анх “Сайн уу амьдрал минь” кинонд тоглосон үеэ дурсахгүй юу?

-Жүжигчний мэргэ­жил бол судалж дуусашгүй бүтээл юм л даа.  Нэг дүр аваад л түүнийгээ эхнээс нь судалж эхэлдэг. Тэгэхээр их барьцгүй гэх юм уу даа.  Мөн тайз, дэлгэцийн жүжигчдэд нэг ялгаа бий. Тайзан дээр бол хамгийн арын суудал дээр байгаа хүнд хүргэх үүднээс тоглолтууд нь тод, үйл хөдлөл нь далайцтай байх юм. Би “Хувьсал” продакшнд байхдаа “Сайн уу амьдрал минь” кинонд тоглож байлаа.   Зураг авалтын үеэр тайзан дээр байгаа мэт хэтрүүлж тоглоод найруулагчдаа загнуулж явсан удаа бий. Харин дэлгэцийн бүтээл арай өөр амьдралд ойр байна.

-Ер нь яагаад жүжигчин мэргэжлийн сонгосон бэ. Танай гэр бүлд урлагийн хүмүүс бий юу?

-2001 онд арван жилээ төгсөөд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орох сонирхолтой бэлтгэж байлаа.  Манай хамаатнууд их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Тэгээд шалгалтын өмнө дуулах, бүжиглэх, жүжиглэх, хөгжимдөх зэрэг дөрвөн мэргэжил хосолсон музыклийн анги байдаг гэдгийг сонсож байв. Тэгээд л тэр анги миний сэтгэлийг их хөдөлгөж шалгалт өгөөд тэнцэж байсан.  Урлагийн хүн болоход гэр бүлийнхэн маань их таатай байгаагүй.  Ээж маань  “Эмч болгоно” гэдэг байсан. Тэгээд ер нь зөрсөөр байгаад л орсон доо. Тэр хүсэл мөрөөдлийг маань хаагаагүй ээжийгээ одоо сайн уран бүтээл хийж баярлуулахыг хичээдэг.

-Сургуулиа төгсөөд ангиараа “Хувьсал” продакшн руу орсон байдаг. Бас л онцлогтой санагддаг?

-2005 онд сургуулиа төгссөн. Төгсөөд гарахад ажлын байр олдоход хэцүү шүү дээ. Амжилт гарахаар ажилд орно гэдэг том бэрхшээл. Тэр үед “Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ах биднийг төгсөх курст харсан байсан. Өмнө нь оюутан байхдаа драмын жүжгүүдэд, хошин урлагийн тоглолтод орж байлаа. Тэр бүгдийг харсан юм шиг байна лээ. Тэгээд биднийг дэмжээд “Хувьсал” продакшны үндсэн ажилчнаар авч шинэ өнгө төрх гаргахаар ажилласан юм. Энэ нь үнэхээр амжилттай болж, 2005-2007 онд нийтдээ дөрвөн жүжиг тавьсан.

-Сүүлийн үед олон дэлгэцийн бүтээл төрж байна.  Үүнийг кино урлагийн хөгжил гэж харах хэсэг байдаг. Таюу гэж боддог вэ?

-Кино урлаг маань хөгжиж байна. Гэхдээ сүүлийн үеийн кинонууд их төстэй болоод байгаа.  Мөн уран бүтээлчдэд  тулгардаг гол асуудал нь санхүү байдаг. Түүнээс шалтгаан цар хүрээ багатай бүтээл хийгээд байна уу даа гэж харж байна.  Энэ асуудлыг үзэгчид маань зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.  Хэн нэг байрандаа байгаад байхыг хүсэх вэ дээ. Бүгд дээшээ дэвжиж олон улсад гарахыг хүсч байна.  Үүнийг төрөөс анхаараад эхлэх юм бол их сайхан болно.

-Та хэчнээн дүрд тоглоод байна вэ. Жүжигчний хувьд хүсэл мөрөөдөл тань юу юм бэ?

-Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн хаана хүрэх ёстой юм. Тэнд л очихыг мөрөөддөг. Мөн хувь хүн талаасаа үнэн, зөв байх юмсан гэж боддог. Багаас эмээ, өвөө, ээж, аав маань тэгж л өсгөсөн. Би анх удаа гадаад орон руу буюу урагшаа Хятад руу явахаар болоод өвөөд хэлсэн юм. Тэгсэн чинь өвөө “За миний хүү хүний газар нэрээ, олны дунд үгээ бодож яваарай” гэж хэлж билээ.

Одоо болтол тэр үгийг нь би бодож явдаг. Үхэхдээ харамсах зүйлгүй байхсан гэж боддог. Миний хувьд “Сайн уу Амьдрал минь” бүтээлээс хойш  “Хайрын рекорд”, “Төрийн дайсан” гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна. Гэхдээ надад одоогоор сэтгэлдээ хүртэл тоглосон бүтээл ч байхгүй л байна.   Тухайн үедээ сэтгэлд хүрчихээд нээлтэн дээр үзэхэд энэ үед тэгдэг байж гэх эргэлзээ төрдөг. Эсвэл нээлтэн дээр үзэхэд гоё санагдчихаад хэсэг хугацааны дараа өөрийгөө голдог. Одоогоор ханасан дүр алга байна. Тэгэхээр би суралцаж л явна даа.


URL:

Сэтгэгдэл бичих