“Гүүд прайс” маркет хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалддаг юм биш биз???

Хүнсний аюулгүй байдал гэхээр цаасан дээр бичигдсэн олон стандарт, журмаас илүүтэйгээр хугацаа нь дуусаагүй, шинэхэн бүтээгдэхүүнийг  хамгийн аюулгүй хэмээн ойлгоно. Гэтэл манайд энэ зүйл аль хэдийнээ хяналтаа алдаж, иргэдийг заналхийлэх болсон гэхэд хилсдэхгүй.

Уг нь хүнсний бараа худалддаг тухайн газар  иргэдэд эрүүл мэндэд хоргүй бараа бүтээгдэхүүн худалдах ёстой.  Энэ шаардлагыг хангаж ажиллана хэмээн тусгай зөвшөөрөл авдаг байх. Цаашлаад хэрэв хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн байгаа бол цаг тухайд нь устгалд оруулсанаар хүнсний аюулгүй байдал хангагдах учиртай.

Гэтэл дээрх байдлыг илт зөрчиж “манайхаас хугацаа дууссан бараа олсон тохиолдолд буцааж болно” хэмээн  үйлчлүүлэгчийн дунд уралдаан зарласан мэт “цагаандаа” гарчихсан дэлгүүр байна.

Тодруулбал их хотод таван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг “GOOD PRICE” MARKET дэлгүүр ийм  зарлал наасан байх юм.  Өөрөөр хэлбэл худалдан авагч тус дэлгүүрийн лангуунаас  хугацаа дууссан бүтээгдэхүүн олж аваад анзааралгүй өнгөрвөл тухайн хүний хохь болно гэсэн үг юм.

Яарч сандарч яваа, мөн хараа муутай хүмүүст  нэг бүрчлэн он сар, хугацаа хараад зогсох боломж муу.  Уг нь манайхаас бусад оронд хугацаа нь дууссан барааг тухайн хүнсний сүлжээ дэлгүүр, Аж ахуйн нэгжүүд өөрийн зардлаар нийгмийн хариуцлагаа ухамсарлан устгалд оруулдаг. Тэгвэл тус дэлгүүрийнхэн бараагаа усгалд оруулж, ангилахын оронд ийнхүү “хугацаа дууссан бараа” олох уралдаан зарлаж шинэ жилийн бэлэг барих болжээ.

5965

Хэрэв “хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүн зарж байгаа үйлчилгээний газрыг нэр, хаягтай нь хууль хяналтын байгууллага, тэр дундаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэдэгдвэл, тухайн барааг зарж байгаа газраар борлуулалтаас татуулах, устгалд оруулах, цаашлаад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авахуулна” хэмээн заасан байдаг аж.

Тэгэхээр  “GOOD PRICE” MARKET дэлгүүрээс  хугацаа дууссан бараа авсан иргэд буцаан солиулах бус, дээрх арга хэмжээг авахуулах ёстой.

Ер нь тус дэлгүүртэй холбоотой хэл ам урьд нь  цөөнгүй гарч байсан. Хэрэв хугацаа дууссан бүтэгдэхүүн аваад хордох, цаашлаад хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирвал хариуцлагыг хэн үүрэх вэ.

Хэрэглэгчээ хүндэлдэггүй, хугацаа дууссан бараагаа илт зарлан борлуулж буй  “GOOD PRICE”дэлгүүрийг Мэргэжлийн хяналтын газар хяналт хийн шалгаж, авах ёстой арга хэмжээг авч иргэдэд мэдээлэл хийхийг хүсч байна.

Мөн тус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдэд худалдан авалтандаа анхааралтай хандах үүднээс сэрэмжлүүлэг болгон энэхүү мэдээг хүргэж байна.

5965

 

Эх сурвалж: Fact.mn


URL:

Нэр: Мядаг Огноо: 16 December 2016

ene delguuriig shalgah ystoi danda muudsan zuil zardag

Нэр: ШИНЭ ОН Огноо: 16 December 2016

БОЛЬЁ ОО

Нэр: Их Монгол хорооллын оршин суугч Огноо: 16 December 2016

Манайх энэ дэлгүүрийн хажуу байранд амьдардаг. Гүүд Прайс харин ч үйлчилгээ сайтай дэлгүүр.
Хугацаа нь дууссан бараа зардаггүй гэдгээ үүгээр нотолж байна гэж ойлгож байгаа. Нийтлэл бичигчид нэр усаа ил тодоор үлдээж чадахгуй бол битгий худлаа хуцаж бай. Харинч нэг өмөөрмөөр санагдчлаа. Миний дэлгүүр, Номин мэтийн арчаагуй сдакуд л бичүүлж байгааз. Шударга өрсөлд!!!

Нэр: Мядгын экс Огноо: 16 December 2016

Мядагаа чи үхээгүйл байна уу. Эн тэнд дандаа муудсан юм авч явахын чааваас

Сэтгэгдэл бичих